Монгол Улсад COVID-19 халдварын анхны тохиолдол бүртгэгдээд удаагүй байгаа энэ үед иргэн бүр сонор сэрэмж, хувийн эрүүл ахуй болоод хариуцлагаа улам өндөржүүлэх нь чухал байна. Эрүүл Мэндийн Яам, Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв, НҮБ-ын Хүүхдийн Сан, “Чатбот” ХХК хамтран олон нийтэд коронавирусийн халдвар (COVID-19)-ын тухай үнэн зөв мэдээлэл өгөх, түгээмэл асуултад хариулах зорилготой Чатбот буюу автомат хариулагч програмыг ажиллуулж эхэлжээ.

COVID-19-ийн шинж тэмдэг, урьдчилан сэргийлэлт, хамгаалал, мөн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг баталгаатай эх үүсвэрээс авахыг хүсвэл Facebook-ийн доорх линкээр зочилж, мессенжерээр харилцаж болно.

Баталгаат мэдээ, мэдээлэл өгөх сувгууд

1. Эрүүл мэндийн яам
Фэйсбүүк хуудас: Эрүүл мэндийн яам
Мессенжер: https://www.messenger.com/t/www.mohs.mn

2. ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтэс

Фэйсбүүк хуудас: ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтэс
Мессенжер: https://www.messenger.com/t/eocmohs

3. НҮБ-ын Хүүхдийн Сан буюу UNICEF Mongolia
Фэйсбүүк хуудас: UNICEF Mongolia
Мессенжер: https://www.messenger.com/t/unicefmongolia

4. ХӨСҮТ (тун удахгүй Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-ийн хуудастай холбогдох болно.)
Фэйсбүүк хуудас: Халдварт өвчнөөс сэргийлье
Мессенжер: https://www.messenger.com/t/nccd.gov.mn

5. COVID-19 вирусын тухай албан ёсны мэдээлэл өгөх цахим хуудас
Вэб: https://covid19.mohs.mn/
Тухай: Эрүүл мэндийн мэндийн яамнаас нэгтгэн гаргасан COVID-19 халдварын тухай мэдээлэл өгөх зорилготой албан ёсны цахим хуудас

зөвлөгөө өгөх утас:

1) 119
2) 100
3) 103
4) 8008 6829
5) 7028 4393

COVID-19-ийн талаар олон нийтийн зүгээс асууж байгаа хамгийн түгээмэл асуултуудыг цуглуулан өдөр бүр энэхүү Чатботыг шинэчлэн, сайжруулах болно.

уриалга

Иргэд, олон нийтийг зөвхөн баталгаат эх үүсвэрээс авсан мэдээллийг цааш нь түгээж, өөрсдийн болон бусдын эрүүл мэндийг хамгаалахыг уриалж байна.