Ярилцлагын ээлжит дугаартаа бүтээлч, чанартай уран бүтээлүүдээрээ сонсогч, үзэгчдэд хүндлэгдсэн рэппэр Rokit Bay-г урьж ярилцлаа. Тэрээр 2008 оны үеэс рэп хөгжим хийх болж, олон хит дуу, 3 цомог гаргаж, хэд хэдэн кинонд тоглосны зэрэгцээ “Авьяаслаг монголчууд” шоуны шүүгчээр ажилласан билээ. Компьютер график, бизнесийн удирдлагын чиглэлээр суралцаж байсан Rokit Bay 2017 оноос өөрийн үүсгэн байгуулсан Beer Night студийн багийнхны хамтаар Монголын анхны бүрэн хэмжээний анимейшин цуврал “Оннц дүмд”-ийг амжилттай бүтээсэн бөгөөд одоо “Fragile” хэмээх видео тоглоомыг бүтээх ажилд ханцуй шамлан ороод байгаа юм. Ингээд шинэ салбарт шинэ төсөл эхлүүлээд буй түүний ажлын арга барилтай танилцацгаая.
Байршил: Монгол, Улаанбаатар
Эрхэлдэг ажил: Рэппэр, найруулагч, продюсер, жүжигчин, Beer Night Studio-ийн үүсгэн байгуулагч
Хэрэглэдэг гар утас: iPhone X
Хэрэглэдэг компьютер: Суурин компьютер болон iPad
Сошиал хуудас: Rokit Bay (фэйсбүүк), bay_odon (инстаграм)
1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУ, ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?
Би АНУ-д хэдэн жил суралцаад, 2011 онд Монголдоо буцаж ирсэн. Тэгээд 2017 он хүртэл эрчимтэйгээр хөгжим хийж, түүнээс хойш багаараа "Онцц дүмд" цувралыг бүтээсэн. Монголын хамгийн анхны бүрэн хэмжээний анимэйшин цуврал болсон энэ ажилдаа их сэтгэл хангалуун байдаг юм. Одоо харин тоглоомын салбарт орж, шинэ зүйлсийг хийж үзэж байна. "Оннц дүмд"-ээр анимейшин хийсэн бол одоо түүнийгээ програмтай холбож байна гэсэн үг. Үндсэндээ өмнөх ажлаа дараагийн шатанд гаргахаар хичээж байна.
2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?
Шөнө 12-ийн үед унтаад өглөө 7-8 хооронд босчихдог. Шөнө бас нэг сэрж "дарга"-ыгаа харна. За тэгээд өглөө аавын үүргээ гүйцэтгэж байгаад ажил дээрээ 11-12 гээд ирж, ойролцоогоор 20-21 цаг хүртэл ажилладаг юм байна.
Студийнхээ дараагийн том ажил болох Fragile тоглоомын төслийг удирдаад, бүх л зүйл дээр нь ажиллаад явж байна. Дүр зохионо, Stopmotion Animation зургууд зураад зураач руугаа шилжүүлнэ, заримдаа тоглоомынхоо хөгжим, миксинг дээр ажиллана гэх мэт. Мэдээж бас төслийнхөө санхүү, маркетинг дээр ажиллаж таардаг. Манай ажил яг л үйлдвэрийн дамжлага шиг нэг нь хийсэн зүйл нөгөө рүүгээ шилжээд явдаг. Ажлынхаа завсар зайгаар тоглоом тоглож өөрийгөө сэргээдэг. Ер нь сайн сууж ажилладаг шүү.
3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?
Ажлаа бодож толгойдоо боловсруулж нэлээн явдаг. Тэгээд компьютерийн ард суух үед хурдан хийдэг шүү. Ажлууд маань гарт орсон байдаг. Тэгэхээр товчхондоо хурдтай ажилладаг гэж болох юм.
4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?
Би нэг их олон апп ашигладаггүй. Банкны аппаас гадна такси дуудлагынх байдаг юм байна. Сошиал медиагаас Инстаграмыг арай түлхүү хэрэглэдэг. Хааяа уйдсан үедээ 9gag орж юм үзнэ. Youtube мэдээж байгаа. За тэгээд хүүхдийн тоглоом л их байна даа (инээв).
5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?
Урьдчилж бодож төлөвлөх л юм даа.
6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?
Хийх зүйлсээ компьютерийнхоо дэлгэц дээрх дижитал Sticky note дээр жагсаадаг. Дэвтэр, гар утсан дээр тэмдэглэх жаахан төвөгтэй санагддаг.
7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?
Хүүхдүүдтэйгээ тоглох дуртай. Хийж байгаа ажил, хоббитой холбоотой видео, тоймуудыг нэлээн үздэг. Ажил дээрээ бол тоглоом тоглож сэргэдэг.
Ер нь спортлог юм нэг их хийдэггүй юм байна. Гэрээрээ агаар салхинд хааяа гардаг.
8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?
Би нэг төсөл рүү орчихоороо өөр янз бүрийн юм хийж чаддаггүй юм. Гэхдээ одоогийн төсөл дээрээ түрүүнд хэлсэнчлэн олон төрлийн ажил хийж байгаа. Хөгжим хийх процессоор олон жил явчихсан болохоор одоо анимейшин, тоглоом хийх процессдоо илүү татагдаад байгаа хэрэг л дээ. Ганц хоёр дууны ажил байгаа ч ерөөсөө орж амжихгүй л байна.
9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРШЭЭЛТЭЙ ТАЛУУД?
Шинэ салбарт шинэ зүйлс хийгээд бүх л тал дээр ихийг сурч туршлагажиж байна. Тоглоомоо хөгжүүлэх чадвараас гадна Kickstarter дээр хөрөнгө босгох гэсэн оролдлогоосоо юм сурах гэх мэт. Хувь хүний ахиц дэвшлүүд ч нэлээн гарч байна.
Гэхдээ энэ бол нугачаа ихтэй амаргүй ажил. Баг маань 7 буюу цөөн хүнтэй. Тоглоом хөгжүүлэлтээр мэргэшсэн, их туршлагатай хүмүүс биш. Тийм болохоор дор бүрнээ сурч судлаад, мэргэших гээд л явж байна.
10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?
Fragile тоглоомынхоо хөгжүүлэлт дээр л бүрэн төвлөрч, бүх л цагаа зориулж байна. Бид тоглоомоо энэ оны 2-р хагаст бүрэн гаргана гэж зарласан ч дөрөвдүгээр сард гаргачих санаатай ажиллаж байна. Анх Windows дээр л гаргана гэж төлөвлөж байснаа Mac, iOS, Android зэрэг платформууд дээр зэрэг гаргахаар шийдсэн. Тэгэхээр бүр л шаргуу ажиллах ёстой болж байна.
Онцлох төсөл: Fragile - Монголын анхны сонирхогчийн бус видео тоглоом
Unread Media
11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?
Youtube-ээс янз бүрийн хичээлүүд их үздэг. Мөн Google-тэй нөхөрлөж, байнга л сурч судалж байдаг. Гэхдээ бусдын хийснийг үзэж харахаас гадна өөрөө хийж оролдож, нухаж байж сурах сонирхол ихтэй. Ер нь их практик талдаа хүн.
12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?
Миний хамгийн дуртай ном бол "1984". Бас "Амьтны ферм". Сүүлд кино нь гарсан байсан "Ready Player One", мөн "Dune" зэрэг шинжлэх ухааны зөгнөлт зохиолуудад дуртай. Хувь хүний хөгжлийн номуудыг оюутан байхдаа их уншдаг байсан, одоо бараг больжээ.
Кино гэвэл сүүлийн үеийн бүтээлүүд л санаанд орж байна. "Joker", "Once Upon a Time in Hollywood" зэрэг кинонууд үнэхээр таалагдсан. Хуучны кинонуудаас бол "12 ууртай эр", Куэнтин Тарантинод их урам зориг, санаа өгсөн гэгддэг "The Good, The Bad and The Ugly"-д дуртай.
Сүүлийн үед хөгжим бага сонсож байна. Дуа Липагийн сүүлд гаргасан дуу энерги, клип гээд бүх л зүйлээрээ үнэхээр сайн бүтээл болсон байна лээ.
13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?
Би нэг ном уншихаараа нэг юм уу хоёр санааг нь аваад л маш сайн хэрэгжүүлдэг юм. "Өндөр бүтээмжтэй хүмүүсийн 7 дадал" номд оршуулгаа төсөөлөх нэг дасгал гардаг. Тэр дасгалыг би олон жил идэвхтэй хийсэн шүү. Жилдээ нэг удаа хийхэд амьдралаа сайтар эргэцүүлэн бодоод их зүгээр байдаг. Чиний оршуулгад хэн хэн ирж байна, ямар өөрчлөлтүүд гарч байна гээд төсөөлөхөд сонирхолтой, дараа нь юу хийх хэрэгтэйг бодуулдаг. Монгол хүнд бол жаахан бэлгэгүй л юм даа (инээв).
14. БУСДАД ШИДЭХ САНАА?
Сүүлийн үед нэг ийм санаа бодогдоод байгаа. Хүмүүс хүүхэдтэй болохоороо гэр бүлээ нэгдүгээрт тавиад өөрийгөө жаахан хаячихдаг шүү дээ. Тэгэхээр өөрийгөө бас хэт орхигдуулах хэрэггүй юм байна гэж бодох болсон. Ялангуяа өөрөөсөө битгий харамлаарай. Өөрт хэрэгтэй худалдан авалтуудыг хийж л байх хэрэгтэй юм шиг. Хүн нэг л амьдарна. Хэтэрхий нарийлж өөрөөсөө харамлаж байхаар сэтгэл санааг өргөх, амьдралын чанарыг сайжруулах зүйлсийг авч байгаарай.
G G.B 2020.07.24 66.181.165.92
Маш их эрч хүчтэй, оюунлаг гэгээлэг танд улам их амжилт бүтээлийг, бас гэр бүлд нь аз жаргалыг хүсэн ерөөе. Бүх насныханд тод томруун эерэг энерги болдогт тань баярлаж явдаг шүү.
М М 2020.03.06 64.119.27.131
Зѳв бодолтой хѳѳрхѳн хүү. Багачуул үлгэр дуурайлал авдаг биз. Дууг нь сонсох дуртай. Шинэ уран бүтээл хүлээж хардаг л юм.
z zochin 2020.02.28 103.57.93.162
huurhun yrihiin stresgui . harin tiim shuu uurtuu uram zorig uguh durlasan zuilee avch bh heregtei teguul yumiig shineer harj tanih medeh setgelgee hugjuudl bdag. tom jijig geltgui
G Ganchimeg 2020.02.28 202.21.112.226
Бүр нэг харахаар хайр хүрмээр, шүтэхээс ч аргагүй залуу мөөн. Дээр нь эхнэр хүүхдүүд нь хүртэл арай л нэг "Өвөрмөц Гариг"-ийн хүмүүс шиг харагддаг. Байж болох хамгийн том амжилт ерөөе. Залбиръя.. мундаг хүн шүү. Харж байсан хамгийн күүүл шүүгч ч бас мөнөөсөө мөн. Ямар ч баггүй, ухаалаг, мэдрэмжтэй. Ану нь нээрээ азтай, одтой.... Ийм гоё залууг хүртэх эрхтэй гэхээр өндөр хувь заяатай бүсгүй юмаа. Бодитоор харж байгаагүй ч бас л тасархай гоё бүсгүй. Ярилцлагын асуулт нь харин нэг утга илэрхийлэгдэх асуултыг олон дахин давтаж асуусан юм шиг санагдлаа. Уг булан бол таалагддаг.
З Зочин 2020.02.27 203.91.115.51
good man ......................................................................................................................................................................................................................................................................
Г Ганаа 2020.02.27 192.82.71.190
Пуужин Баяраагийн дуунуудыг санаж байна шүү. Гэхдээ ОННЦ ДҮМД, FRAGILE гээд төслүүд нь таалагдаж байгаа. Шинэ цомогоо тэгж байгаад гарагарай. Монголын хөгжим Пуужингийн хөгжмөөр дутаад байна шүү... Амжилт
З Зочин 2020.02.27 202.131.245.226
Пуужин Баярааг үнэхээр дэмжиж байна. Бусдад урам зориг өгдөг зан чанар, чадвар чамд бий! Бас манлайлал үзүүлж буй.
B BrownySpade 2020.02.27 202.131.225.205
Run!...........................................Bay,............................................ Run!
З Зочин 2020.02.27 64.119.18.87
Сайхан залуу шүү Рокит Бэйээ дэмжиж байгаад дэлхийд нэг гаргачих юмсан уул нь ирээдүйтэй уран бүтээлч юм шиг санагддаг шүү
z zochin 2020.02.26 59.153.112.196
daldaga nam dagasan mungu gorilson songuuli gj yvdaggui kfc recklamddaggui ystoi l neg CHANARTAI hun dee hiij bga yum buhen n chanar ng tm busdaas uur bi jhndo ih ichimhii ohin bsn Gee ntr sonsdoggui hernee hamgiin anh 10 jidee nuutsar Rockitbayiin buh duug sonsdog bjule kk mna anginhan gaihah bha kk hicheel hiiged yvdg bsn daruuhan ohin Sahilga bat bish suloo ntr gd duulval gaihah bh hihi The most fav oerson ger bul n ch goy
j jojo 2020.02.26 66.181.161.120
best! tovch buguud todorhoi, engiin, uuriihuuruu uuriihuuruu uuriihuuruu uuriihuuruu uuriihuuruu uuriihuuruu
Б Батмөнх 2020.02.26 64.119.27.218
Товч бөгөөд сонирхолтой гоё дугаар болсон байна. Реппер биш рэппэр гэж бичдэг гээд Gee хэлж байсан. Баярлалаа амжилт хүсье!
h hi 2020.02.26 202.21.109.78
comment bichih heseg n ymr goy site we (oo tegsen chn zaaval temdegt 100+ bh yostoi genee ingej nemhees ene n ontsguni bn haha)
F Fanboy 2020.02.26 64.119.18.87
Rokit Bay-iig uneheer hundeldeg. Got Talent deerh gants od gants gyaltaih dur ni baidag shuu tand amjilt husey
B BrownySpade 2020.02.26 202.131.225.205
Run!...........................................Bay,............................................ Run!