Өдгөө маш их хандалт авдаг болоод буй контентийн төрөл бол яах аргагүй видео блог буюу влог. Өөрийгөө илэрхийлье, хэрэгтэй мэдээллийг түгээе гэсэн хүмүүс влог хийхийг хүсэх болжээ. Тиймд бид өнөөдөр влоггер хүний гол зэвсэг болох камерын сонголтуудыг танилцуулж байна.

Өндөр чанартай камер болгон влог хийхэд тохиромжтой гэсэн үг биш. Влог хийх камер сонгохдоо микрофоны оролт, дэлгэцийн холболт зэрэг анхаарах хэрэг олон зүйл байдаг. Мөн таны хийх гэж байгаа влогийн төрлөөс хамааран холын дүрс авахад тохиромжтой, эсвэл хүмүүсийг авахад тохиромжтой, хөдөлгөөнд тохиромжтой гэх зэрэг сонголт нэмэгдэхийг санаарай.

Canon PowerShot G7 X Mark III

Онцлог: Налдаг мэдрэгчтэй дэлгэц, хөдөлгөөн тэнцвэржүүлэгч

Влоггеруудын дунд хамгийн нэр хүндтэй камер бол яах аргагүй Canon PowerShot G7 X Mark III юм. Учир нь энэ камер 20.1 нарийвчлалтайн дээр uncropped 4K бичлэг хийх чадалтай. Камерыг ашиглан чанартай дүрс бичихээс гадна сайн дуу хурааж болно. Өөрийн микрофон нь ихэнх камерын адил сайн биш ч микрофоны холболттой гэдгээрээ онцлог. Тэгэхээр та дуу, дүрсээ нэг дор чанартай бичих боломжтой байх нь. Үүнээс гадна PowerShot G7 X Mark III камерын влоггеруудыг татдаг нэг том давуу тал нь Youtube рүү шууд дамжуулалт хийх боломж юм. Live хийхийн тулд заавал гар утсаараа орж, бичлэгийн чанараа буруулахгүйгээр энэ камерыг ашиглаж болно. 4k өндөр чанартай бичлэг хийн Wi-Fi-д холбогддог гэхээр цэнэгийн асуудал танд сонирхолтой байгаа байх. Тэгвэл PowerShot G7 X Mark III нь USB-ээр цэнэглэгддэг бөгөөд камерыг ашиглаж байх үедээ ч цэнэглэж болох юм.

  • Төрөл: Compact
  • Мэдрэгч хэмжээ: 1.0
  • Нягтрал: 20.1MP
  • Фокус: 24-100mm
  • Шагайвч: Байхгүй
  • Дэлгэц: 3.0 инчийн налдаг мэдрэгчтэй
  • Холболт: Wi-Fi, NFC
  • Видео нягтрал: 4K
  • Хэмжээ, жин: 105.5 x 60.9 x 41.4мм, 304 гр
  • Үнэ: 749 $

Sony A6400

Онцлог: Маш сайн автофокус, шагайвчаар дүрс тод харагддаг

A6400 гэлтгүй Sony-ийн бусад альфа камерууд олон жилийн турш влоггеруудын нийтлэг хэрэглэдэг камер байсаар ирсэн. A6400 нь 4k-аар чанартай бичихдээ S-log3 болон S-log2 тохиргоог дэмждэг тул дараа нь бичлэгтээ өнгө тавихад хялбар байх болно. Мөн бичлэгээ 4k HDR-ээр гар утас руугаа явуулах ч боломжтой. Үүний тулд Sony-ийн Imaging Edge апп-ийг суулгасан байхад хангалттай юм. Камерын автофокус нь маш сайн гэдгийг онцлон тэмдэглэх хэрэгтэй. Гэхдээ энэ загвар микрофоны оролттой хэдий ч чихэвчийн оролт байхгүй. Ихэнх хүн дүрс бичиж байхдаа дууг нь сонсоод байдаггүй тул нэг их асуудал болохгүй болов уу. Харин ярилцлага голлон хийдэг, дуунд анхаарах шаардлагатай хүмүүст энэ камер тохиромжгүй байх магадлалтай.

  • Төрөл: Mirrorless
  • Мэдрэгчийн хэмжээ: APS-C CMOS
  • Нягтрал: 24.2MP
  • Фокус: Сонгосон линзээс хамаарна
  • Шагайвч: EVF, 2.36 сая цэг
  • Дэлгэц: 3.0 инчийн налдаг мэдрэгчтэй 921,000 цэг
  • Холболт: Wi-Fi, NFC, Bluetooth
  • Видео нягтрал: 4K
  • Хэмжээ, жин: 120 x 67 x 60мм, 403 гр
  • Үнэ: 898 $

Canon EOS M6 Mark II

Онцлог: Хөнгөн, дэлгэцийн мэдрэгч сайн

Canon өөр өөрийн онцлогтой олон камертай учир энд хоёр ч загвар нь орж байна. Canon EOS Mark II нь compact системтэй M цувралын хамгийн сүүлийн үеийн загвар юм. Энэ төрлийн камер нь авсаархан, хөнгөхөн байдаг учир аяллын үеэр ашиглахад нэн тохиромжтой. Энэ камер жижигхэн ч гэсэн 90D DSLR-тай адилхан 32.5 мегапикселийн өндөр нягтралтай. Мөн Dual Pixel CMOS AF-тай бөгөөд 4K нягтралтай бичлэг хийх боломжтой. Микрофоны оролттой.

  • Төрөл: Mirrorless
  • Мэдрэгчийн хэмжээ: APS-C
  • Нягтрал: 32.5MP
  • Фокус: Сонгосон линзээс хамаарна
  • Шагайвч: Байхгүй
  • Дэлгэц: 3.0 инчийн бага зэрэг налдаг мэдрэгчтэй
  • Холболт: Wi-Fi, NFC, Bluetooth
  • Видео нягтрал: 4K 30p
  • Хэмжээ, жин: 119.6 x 70 x 49.2мм, 408 гр
  • Үнэ: 849 $

Panasonic Lumix G90/G95

Онцлог: Ухаалаг сельфийн тохиргоотой, Power zoom kit линз

Panasonic энэ камертаа G9 мэдрэгчээс эхлээд олон давуу талыг нэг дор шигтгэсэн. 4K нягтралтайгаар бичлэг хийдэг Lumix G90 G95 нь микрофоны оролтоос гадна чихэвчийн оролттой. Micro Four Seconds системд тохирох олон линз байдаг тул олон янзын видеонд ашиглах боломжтой. Өөрт нь дагаж ирдэг линз нь 14-140 мм f / 3.5-5.6 учир төрөл бүрийн зураг авалтад ашиглах боломжтой. Бүрэн хөдөлгөөн мэдрэгчтэй дэлгэцтэй төдийгүй V-Log бичлэг зэрэг видеонд зориулсан олон дэвшилтэт функцтэй камер юм.

  • Төрөл: Mirrorless
  • Мэдрэгчийн хэмжээ: Дөрөвний гурав
  • Нягтрал: 20.3MP
  • Фокус: Сонгосон линзээс хамаарна
  • Шагайвч: OLED Live Viewer, 2360k цэг
  • Дэлгэц: 3.0 инчийн бүрэн мэдрэгчтэй дэлгэц
  • Холболт: Wi-Fi, Bluetooth
  • Видео нягтрал: 4K 30p
  • Хэмжээ, жин: 130.4 x 93.5 x 77.4мм, 533 гр
  • Үнэ: 997 $

GoPro Hero 8 Black

Онцлог: Маш сайн хөдөлгөөн тэнцвэржүүлэгч, чанартай их бие

Энэ камер бол адал явдалд дурлагчдын номер нэг сонголт. Өмнөх загваруудаасаа дуу дүрсний хувьд илүү сайжирсныг доорх үзүүлэлтүүд илтгэнэ. Бас үүнийг хянах апп-ууд илүү болсон нь хэрэглэгчдэд тун таатай. Гэхдээ энэ камер влоггер болгонд тохирох эд биш гэдгийг дахин сануулъя. Хэрвээ та ууланд авирч, усанд сэлж, бартаат замаар дугуй унангаа бичлэг хийхгүй л бол энэ төрлийн камер амин хэрэгцээтэй биш юм.

  • Төрөл: Action
  • Мэдрэгчийн хэмжээ: 4.5 x 6.2mm
  • Нягтрал 12MP Фокус: 16-27 мм
  • Шагайвч: Байхгүй
  • Дэлгэц: 2.0 инчийн мэдрэгчтэй дэлгэц
  • Холболт: Wi-Fi, Bluetooth
  • Видео нягтрал: 4K 60p
  • Хэмжээ, жин: 66.3 x 48.6 x 28.4мм, 126гр
  • Үнэ: 318 $