Энэ удаагийн дугаараар Positive Mongolians онлайн төслийг санаачлагчид болох Түвшинбаяр, Дөлгөөн хоёр оролцлоо. Нийгэмд эерэг нөлөөлөл түгээх зорилгоор түлхүү дижитал контент хийдэг хоёр зочин маань нийгэм, соёл, гэр бүл, хайр дурлал, үе хоорондын харилцаанд тулгардаг асуудлуудыг хөндөж, өөрсдийн туршлага болон гадаадын жишээгээр баяжуулан үзэл бодлоо чөлөөтэй хуваалцлаа.

Подкаст маань дараах сувгуудаар хүрнэ:

Apple Podcasts

Google Podcasts

Soundcloud

Youtube

Unread Media

ХУРААНГУЙ

2:45- "Амьдралаа нуух тусам худал таамаг их гардаг"
3:55- Positive Mongolians онлайн төслийн үүсэл, шалтгаан
12:55- "Хосын жор" номыг тусламж хэрэгтэй хосуудын гарын авлага болгохыг хүсэж байна
14:30- Хосуудын харилцаа, "Хосын жор" номын талаар дэлгэрэнгүй
14:40- Гэр бүлийн харилцаа, "Big big family" контентын талаар
19:00- Уламжлалт хүүхэд хүмүүжүүлэх Монгол ухаан 21-р зуунд хэр үр дүнтэй байна вэ?
24:15- Цаашдаа юу хийхээр төлөвлөсөн байгаа вэ?
27:30- Үзэгчийн оролцоотой контент
29:00- Үзэгчдийн соёл ямар түвшинд байгаа талаар, үзэгчээ хүндэлсэн контент хийхэд баримталдаг зарчим
30:10- Яагаад сэтгэгдэл уншихад тусдаа цаг гаргадаг талаар
35:30- Контент гэж юу вэ? Контент бүтээгчид олон байж өрсөлдөөн их байх хэрэгтэй
40:00- Шведээс анзаарсан зүйл: Үзэгчид дотооддоо бүтээсэн, үйлдвэрлэсэн зүйлсийг дэмждэг, худалдан авдаг байх хэрэгтэй. "Ховч" байх хэрэгтэй, түүний дараагийн үр дүнг нэхдэг байх хэрэгтэй талаар
43:30- Монголчууд нэг нэгийгээ дэндүү өрөвддөг
45:25- Бэлэн зүйл өгөх биш, гаргалгааг нь олохын ач тусын талаар
51:30- "Монголд ирээд өөрсдийгөө их голсон"
52:45- 80-аад оныхны үлгэрлэл үзүүлэх үе ирсэн талаар
56:00- Эмэгтэйчүүдээ хүндэлсэн нийгмийн талаар
1:00:00- "Амьдрал дэндүү богинохон"
1:06:00- "Багшдаа зориулж хичээл хийдэг" 10 жилийн системийн талаар
1:08:25- Яагаад 18 хүрсэн хүүхдээ өөрийнхөөр нь орхих хэрэгтэй вэ?
1:10:30- Барууны болон Азийн хүүхэд өсгөх, эцэг эх байх үйл явцын давуу болон дутагдалтай талууд
1:13:40- "Манайхан өөрсдийнхөө хүмүүжүүлсэн хүүхдэд итгэдэггүй"
1:14:40- Залууст захих зүйлс
1:18:45- Өөрт олгогдсон хугацаандаа харам байх хэрэгтэй
1:19:20- Төгсгөл

Бусад дугааруудыг сонсох:

The Conversation подкаст #6: Дуучин Г. Тогтуун

The Conversation подкаст #5: Стилист А. Бигнүүт

The Conversation подкаст #3: Зурагчин О.Төмөрбаатар

The Conversation подкаст #2: Санхүүгийн шинжээч, дуучин Амра

The Conversation подкаст #1: Unlimited Media Group-ийн ерөнхий редактор, У. Бямбаням

Зочид маань гэр бүлийн харилцааны сэдвээр бусад хосуудтай цувралаар тун сонирхолтой, өгөөжтэй ярилцлага өрнүүлдэг бөгөөд түүнийгээ эмхтгэн "Хосын жор" хэмээх номыг тун саяхан уншигчдын хүртээл болгожээ.

Зочидтой холбогдох:

Дөлгөөн инстаграм

Түвшөө инстаграм

Фэйсбүүк

Сонсох/үзэх

Зочинтойгоо энгийн чөлөөт яриа өрнүүлэх үүднээс бид подкастаа "The Conversation" хэмээн нэрийдсэн юм. Бид хоёр долоо хоног тутам төрөл бүрийн салбарын сонирхолтой, содон зочдыг урин буу халахаар төлөвлөсөн. Найзууд хоорондоо ярих мэт уур амьсгалтай өрнөх энэхүү подкастаар бид зочдынхоо үзэл бодол, дотоод ертөнц, хүсэл сонирхлыг нээн харуулж, халуун дулаан харилцан яриа үүсгэнгээ гарч байгаагүй өнцөг, тунгааж бодууштай санаануудыг дамжуулах билээ.

Unread Media