Шинэ үеийн манлайлагчид, залуу мэргэжилтнүүдийн хамгийн том цугларалт Unplug 2019 арга хэмжээ дөрөв дэх жилдээ эргэн ирлээ! 

Уламжлал ёсоор бизнесийн салбарын лидерүүд, тоглоомын дүрмийг өөрчлөгчид нэгэн тайзнаа чуулж, сурч хөгжих хүсэлтэй залуу мэргэжилтнүүдэд үзэл бодол, үнэт туршлагаа хуваалцаж, утга учиртай хэлэлцүүлэг өрнүүлнэ. Шинэ санаа гаргагчид, салбартаа түүчээлэгчид, тоглоомын дүрмийг өөрчлөгчдийн баяр, тэднийг алдаршуулах, сурталчлах талбар болсон тус арга хэмжээний хэлэлцүүлгийн хүндэт зочид болон хөтөлбөрийг танилцуулж байна.

Хэлэлцүүлэг №1: Байгууллагын соёлын довтолгоо

Хэлэлцүүлгийн тухай:

Монголын топ компанийн захирлууд, менежмент, авьяас - ур чадварын тэргүүлэх экспертүүд байгууллагын соёл, багийн ажиллагаа болоод ажил мэргэжлийн талбарт хэрхэн карьераа авч явах тухай сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүлэх болно.

Хэлэлцүүлгийн зочид:

А.Ганхуяг, Премиум Группийн ТУЗ-ийн дарга

Н.Энхжаргал, ICG Группийн Гүйцэтгэх захирал

Ц.Эрдэнэбилэг, АПУ ХК-ийн Гүйцэтгэх захирал

Ц.Бүжин, Оюутолгой ХХК-ийн ерөнхий зөвлөх

Модератор:

А.Ундрал, Unread Media компанийн хамтран байгуулагч

Хэлэлцүүлэг №2: Цахим соёлын довтолгоо

Медиа, маркетинг, олон нийттэй харилцах салбарын хүндтэй төлөөлөгчид мэдээллийн боловсрол, дижитал хэрэгслүүд, сошиал медиа сувгуудыг зүй зохистой хэрэглэх, эерэг нөлөөллийг түгээх сэдвээр сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүлэх болно.

Хэлэлцүүлгийн зочид:

Г.Бат-Эрдэнэ, Монгол ТВ-ийн дэд захирал

Ж.Хулан, Анлимитэд Медиа Группийн дэд захирал

Г.Баярхүү, BSP компанийн гүйцэтгэх захирал

О.Цэнгэл, Жүжигчин, хөтлөгч

Модератор:

Д.Ганзориг, Unread Media компанийн хамтран байгуулагч

Fireside chat 

Энэ жилийн Unplug-д онц сонирхолтой нэгэн элемент нэмэгдсэн нь Fireside Chat юм. Үзэл бодол, үзүүлэх нөлөөллөөрөө нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн хоёр эрхэм түүдэг галын дэргэд суугаа мэт халуун дотно, чөлөөт яриа өрнүүлэх болно.

Fireside Chat-ийн зочид:

Б.Цэнддоо, Төрийн соёрхолт зохиолч, нийтлэлч

С.Цогтбаяр, Соёлын гавьяат зүтгэлтэн, шог зураач

Б.Дашдондог, "The HU" хамтлагийг үүсгэн байгуулагч, продюсер, Монгол Улсын гавьяат жүжигчин

Н.Халиун, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Хөгжмийн зохиолч, хөгжмийн найруулагч, продюсер

Pechakucha night 

Токио хотоос эхлэн өдгөө дэлхийн 1000 гаруй хотноо зохион байгуулагдаж буй бидний сайн мэдэх TEDx илтгэлийн “хайку” хувилбар гэж хэлж болох "Pechakuchа" арга хэмжээ мөн Unplug 2019 арга хэмжээний үеэр болох гэж байна. Ямар нэг санаа ба түүхийг сонирхолтойгоор илэрхийлдэг PechaKucha илтгэлийн гол онцлог нь илтгэгч бүр өөрийн сонгосон 20 зургийг тус бүрийг нь 20 секундийн дотор тайлбарладаг билээ.

Арга хэмжээний илтгэгчид:

Б.Гантулга, "Ard Life" ХХК-ийн Гүйцэтгэх захирал

Ш.Анармаа, МУИС-ийн ахлах багш, доктор

Т.Төртогтох, Монголын хамгийн анхны "Мазаалай" хиймэл дагуулыг зохион бүтээсэн багийн инженер, 2021 онд хөөрөх "Тэмүүлэл" хиймэл дагуулын төсөл, MOSTA - Монголын Сансрын Технологийн Холбооны ерөнхий инженер

С.Бадрал, "Chimege Systems" ХХК-ийн Гүйцэтгэх захирал

Тэд өөрсдийн үзэл бодол, санал санаачилга, хүсэл зорилгыг 20 зургаар, 400 секундэд хэрхэн бүтээлчээр илэрхийлэх бол?

Unplug awards

Бид 2016 оноос хойш жил бүр гарааны бизнесийн орчинд амжилтаараа магнайлж буй шилдгүүдийг нэр дэвшүүлж, Unread Awards-ийн эздийг тодруулж ирсэн билээ.
Бүтээгчдийг алдаршуулах Unread Awards нь энэ жил "Шилдэг стартап", "Шилдэг үүсгэн байгуулагч", "Шилдэг гар утасны апп", "Шилдэг санаачилга" гэсэн дөрвөн төрөлтэй явагдана.

Нэр дэвшигчдээс шилдгийг тодруулахдаа бид уламжлал ёсоор бизнес, технологийн чиглэлээр дагнан ажиллаж буй хэвлэл мэдээллийн салбарын 21 сэтгүүлч, мэргэжилтний санал өгүүлэх юм. Түүнчлэн энэ жил "Шинэ санаачилга" төрөлд анх удаа уншигчдын саналыг хүлээн авах болсныг дуулгая. Нээлттэй, ил тод шалгаруулалтын үндсэн дээр бид шударга үнэлгээтэй, нэр хүндтэй шагналыг бий болгохыг эрмэлзэж буй билээ.