Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Techworm   06 сарын 27, 2017

Зөвхөн андройд гар утаснаас ашиглаж болох 9 шилдэг апп

Гар утас хэрэглэгчид iOS, Android хоёрын аль нь илүү сайн болох талаар үргэлж маргасаар л байдаг. Зарим хөгжүүлэгчид Apple-ийн OS-ийг дотор нь ажиллахад хялбар, илүү сайн хяналттай систем гэдэг. Харин Android-ийн гол давуу тал бол нээлттэй байдал нь юм. Энэ нь апп хөгжүүлэгчдэд илүү их эрх чөлөө олгодог. Өмнө нь зөвхөн iOS дээр ашигладаг цөөнгүй апп-ийг тоймлож байсан бид энэ удаа зөвхөн Андройд гар утсан дээр ашиглаж болох, танд лавтайяа таалагдах аппуудыг танилцуулж байна.

1. ADV Screen Recorder

Дэлгэц бичигч аппуудыг Apple зөвшөөрдөгүйгээс болоод iOS үйлдлийн системтэй утсан дээр бараг байдаггүй билээ. Харин Android дээр өөр хэрэг шүү. Таны утасны дэлгэцийг бичих зориулалттай аппууд олон байдаг. Тэр дундаас онцлох нь ADV Screen Recorder бөгөөд бичлэгийн чанар, хэмжээ, бит секундэд мэдээлэл дамжуулах хурд зэргээ сонгох боломжтойгоос гадна дуу бичих, лого, текст, зураг нэмж оруулах, бичлэгээ хасах гэх мэт олон хэрэгцээт үйлдлүүдтэй.

Татах

2. Muzei Live Wallpaper

Анимейшн, солигддог зураг зэргээр таныг уйдаахгүй хөдөлдөөнт дэлгэцийн зураг бол зөвхөн Android утастай хүмүүс л ашиглах боломжтой нэг давуу тал юм. Muzei Live Wallpaper нь таны Android утасны дэлгэцийг бодит музей мэт болгох бөгөөд дэлхийн гайхалтай урлагийн бүтээлүүдийг ээлжлэн харуулах болно. Уран зургуудыг бага зэрэг бүрсгэр байхаар тохируулсан ба энэ нь таны аппууд болон виджетүүдийг тод харуулах зорилготой юм. Гэхдээ та дэлгэцэн дээрээ 2 удаа дарвал зураг маань бүрсгэр байхаа болино. Мөн хүсвэл өөрийн утасны галлерейгаас зурагнуудаа сонгож оруулах боломжтой.

Татах

3. AirDroid

Алсаас удирдах боломж бол Android-ийн iOS-аас ялгарах нэг давуу тал юм. Алсаас комьютерийн дэлгэцээ удирддагтай адил AirDroid нь танд вэб хөтчөөсөө утсаа удирдах боломжийг олгоно. AirDroid нь утаснаасаа файлууд хүссэнээрээ шилжүүлэх, хүлээн авах, комьютерийн дэлгэцнээсээ SMS мессеж явуулах, утсандаа ирсэн notification-уудыг унших, аппуудаа удирдах, устгах, шинээр суулгах гэсэн боломжуудыг олгоно. Түүнчлэн шаардлага гарвал энэ апп-ийг ашиглан утсаа хаана байгааг олох, цоожлох, бүх мэдээллийг нь устгах бололцоотой гэж байгаа.

Татах

4. Flud

iOS утсан дээр ойрын хугацаанд лав гарч ирэхгүй апп бол torrent татагч билээ. Flud нь Vuze эсвэл µTorrent шиг алдартай биш ч гэсэн гар утсанд зориулсан шилдэг аппуудын нэг гарцаагүй мөн. Flud-ийн хамгийн сүүлийн хувилбар нь цэвэрхэн интерфейстэйгээс гадна ямар нэг хурдны хязгааргүй, мөн файлаа сонгож татах, эрэмбэ тогтоох, магнет холбоос ашиглах, дэс дараалсан байдлаар татаж авах, зөвхөн Wi-Fi -тай үед татах гэх мэт функцуудтай. Хэрвээ хүсвэл илүү нарийн функцуудыг нь өөрийнхөөрөө өөрчлөх боломжтой. Үнэгүй хувилбар дээр нь бүх үйлдлүүдийг нь ашиглах боломжтой ба худалдаж авснаар бүх сурталчилгааг арилгах сонголттой.

Татах

5. Drupe

Сошиал медиаг өргөнөөр ашиглах болсон энэ үед гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олонтойгоо харьцахын тулд бид имэйл, утасны мессеж, бусад чат аппуудыг ихээр ашигладаг билээ. Drupe нь эдгээрийг нэгтгэж бүгдийг нь нэг дороос удирдах боломжийг өгнө. Таны бүх танилын жагсаалтыг нэг багананд харуулах ба нөгөө талд нь үйлдлүүд нь байрладаг. Аль нэг жагсаалтанд байгаа хүнийг зөөгөөд нөгөө талын үйлдэл авчрах байдлаар ашиглана. Мөн Drupe нь шууд дуудлага хийх, сүүлд хийсэн үйлдлүүд гэх мэт бусад зүйлсийг өөртөө багтаасан байдаг.

Татах

6. Unclouded

Unclouded нь Cloud storage-ийн хэд хэдэн аккаунтын тань мэдээллийг нэгтгэж онлайн хадгалсан зүйлсээ хялбар зохицуулахад зориулсан апп юм. Та аль аккаунт дээрээ хэр хэмжээний юм хадгалж байгаагаа, мөн ямар төрлийн файлууд (зураг, баримт гэх мэт) энэ зайг эзэлж байгааг харах боломжтой. Үүнээс гадна та хүссэн файлаа хайж, давхардсан файл байгаа эсэхийг нягталж хэрэгцээтэй файлаа өөрийн утас руу татаж авч болно. Энэ апп нь одоогоор Drive, Dropbox, BOX, Mega, OneDrive-тай нэгдэн ажилладаг. Үнэгүй хувилбар нь зөвхөн 2 аккаунт л оруулах боломжтой бөгөөд худалдаж авснаар хязгааргүй аккаунт нэмж, аппаа нууц үгтэй болгож, мөн бараан өнгийн загварыг нь ашиглаж болох нь ээ.

Татах

7. Light Flow

Light Flow нь таны ухаалаг утасны LED гэрлийг өөрчилдөг бөгөөд ингэхдээ та ямар төрлийн notification ирж байгаагаас шалтгаалан, жишээ нь имэйл, чат, мессеж ирэх үед танд өөр өөр өнгийн гэрэл анивчуулах боломжийг олгоно. Мөн утасны цэнэг дуусах, сүлжээ унах зэрэг үед гэрэл асаах зэргээр тохируулж болно. Мөн хэд хэдэн notification ирэх тохиолдолд өнгө нь солигдож ажиллах ба дуу, чичиргээг нэмж өөрчлөх боломжтой. Нэмэлт тохиргоонуудыг худалдаж авснаар ашиглана. Догь байгаа биз?

Татах

8. Tasker

Tasker нь олон янзын зориулалттай маш хүчирхэг автоматжуулалтын апп юм. 2.99$ үнэтэй энэхүү апп нь төрөл бүрийн хүчин зүйлсээс шалтгаалж автоматаар үйлдэл хийдэг. Жишээ нь, чихэвчээ залгахад тань автоматаар хөгжим тоглуулж эхлэх, шөнө болонгуут утсыг тань автоматаар унтраах, ажлын цагаар утасны дууг хаах гэх мэт.

Татах

9. UCCW

Сүүлийн үед iOS виджетийг Today widgets-ээр дамжуулан хөгжүүлж байгаа хэдий ч Android утсан дээрх олон төрлийн хэрэгцээт виджетүүдийг хараахан гүйцэхгүй. Та UCCW буюу Ultimate Custom Widget-г ашиглаад өгөгдсөн виджет багцыг ашиглалгүйгээр өөрийн хүссэн виджетийг бүтээх боломжтой. Виджетээ бүтээхэд туслах төрөл бүрийн сонголтыг танд өгөх ба цаг, тэмдэглэлт өдрүүд, баттерей, Tasker-ийн автоматжуулах сонголтыг хүртэл багтаасан байдаг. Өөрийн хүссэн цаг, хуанли эсвэл цаг агаарын виджетийг хийж, цаашлаад Google Play дээр хүртэл тавих боломжтой.

Татах

Нийтлэлийг О.Бүтэд

54636   5


НИЙТЭЛСЭН:

Unread Today




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.