Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Бизнес Зөвлөгөө   01 сарын 08, 2018

Бизнесээ хэрхэн өргөжүүлэх вэ? - Технологийн цогц шийдэл

Бизнесүүд, компаниудыг үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд туслах арга стратегиудыг бид цувралаар хүргэхээр шийдсэн юм. Энэ удаа байгууллагын технологийн цогц хэрэгцээг хэрхэн шийдэхийг хүргэе. Өдгөө ямар ч төрлийн бизнес мэдээллийн технологитой салшгүй холбогдож байгаа билээ. Мэдээллийн технологи гэдэг өдөр цагаар урагшлан хөгжиж буй энэ цаг үед өөрсдөө програм хөгжүүлэх, тэдгээрийг хариуцах инженерүүдийг цалинжуулна гэдэг ихэнх байгууллагад зардал өндөртэй тусдаг. Хэдэн жилийн өмнө байгууллагууд технологийн хэрэгцээгээ өөрсдөө шийдэх гэдэг, тоног төхөөрөмж авахыг зорьдог байсан бол өдгөө аутсорс байдлаар мэргэжлийн байгууллагуудад даатгаад, өөрсдөө үндсэн үйл ажиллагаан дээрээ төвлөрдөг тренд дэлхийд хүчээ аваад байна. Өнөөдөр технологийн цогц хэрэгцээгээ ийм байдлаар шийдэх нь ямар үр өгөөжтэй байдаг тухай танилцуулъя.

ҮҮЛЭН ТЕХНОЛОГИ ГЭЖ ЮУ ВЭ?

Хэрэг болбол хэдхэн товч дараад л ашиглаж эхлэх, мөн ядах юмгүй хүчин чадлыг өсгөж бууруулж болох их хэмжээний хардвер төхөөрөмжтэй зүйрлэж болох cloud буюу үүлэн технологи сүүлийн жилүүдэд дэлхийг өөрчилж байна. Энэ технологи нь алсын хараатай компаниудын гол сонголт болоод байгаа юм.

Хүн бүр Google-ийг хамгийн том хайлтын систем гэдгээр нь, Amazon-ийг хамгийн том онлайн худалдааны дэлгүүр гэдгээр нь, Microsoft-ийг Windows-ийг бүтээсэн програм хангамжийн томоохон тоглогч гэдгээр нь мэдэх билээ. Гэхдээ эдгээр гурван компани одоогийн эрхэлж буй бизнесээс нь илүү ашиг өгөх магадлалтай нэгэн "алтны уурхайн" төлөө тэмцэлдэж байгаа нь үүлэн технологи юм.

Үүлэн технологи нь хүссэн үедээ интернэтээр дамжуулан тооцоолон бодох хүчин чадал, сервер, төрөл бүрийн програм хангамжууд, хөгжүүлэлт болон менежментийн хэрэгслүүдийг өөрийн хэрэгцээнд тохируулан, уян хатан үнээр авах боломжийг олгодог. Компаниуд өндөр үнэтэй сервер, програм хангамж худалдаж авахын оронд Amazon, Google, Microsoft зэрэг томоохон компанийн ийм үйлчилгээнүүдийг хөлсөлж авна гэсэн үг. Энэхүү технологи нь зөвхөн комьютер дээрээ хадгалсан дуугаа сонсохын оронд Spotify мэтийн апп-ийг ашиглан ямар ч дууг сонсох, эсвэл чухал баримт бичгээ хадгалсан газраасаа алдахын оронд ямар ч онлайнаар нууц код оруулаад түүнийгээ авахын ялгааг л хэлээд байгаа юм.

Компаниудын хувьд ингэж аутсорс хийх нь илүү ашигтай байдаг. Зарим бизнесүүд хуучны аргаар буюу өөрсдөө датагаа хадгалж, тусдаа инженерүүд хөлслөн үнэтэй сервер байрлуулж, өөрсдөө датан дээрээ анализ хийдэг бол үүлэн технологийн хэрэглэгчид олон зуу, мянган км-ийн цаана буй найдвартай технологийг ашиглан зардлаа хэмнэхийн сацуу хэрэгцээтэй үедээ чадлыг нь шууд нэмэх буюу хэрэггүй үедээ хаагаад явдаг. Онлайн стриминг үйлчилгээний Netflix л гэхэд бараг бүхэлдээ Амазоны үүлэн платформ дээр үйл ажиллагаагаа явуулдаг билээ. Оргил цагийнхаа үеэр Netflix нь Америкийн интернэт хэрэглээний 1/3-ээс илүү хэсгийг эзэлдэг бөгөөд хэрвээ өөрсдийн серверийг ашиглаж байсан бол энэ бүх хэрэгцээг хангаж дийлэхгүй байсан биз. Сошиал медиа апп Snapchat-ийн хэрэглэгчид өдөр бүр ойролцоогоор 7 тэрбум бичлэг үздэг бөгөөд Google-ийн үүлэн технологийн үйлчилгээг ашигладаггүй байсан бол үйлчилгээ нь байн байн тасалдах байсан болов уу.

МОНГОЛ КОМПАНИУД БА ҮҮЛЭН ТЕХНОЛОГИ

Тэгвэл монгол бизнесүүд, байгууллагууд үүлэн технологийг хэрхэн ашиглаж байгаа вэ? Интернэт л бий бол бидэнд технологийн энэ аварга компаниудын үйлчилгээг авах боломж бий. Мөн Монголын харилцаа холбоо, технологийн топ компаниуд ч үүлэн технологид суурилсан үйлчилгээнүүдийг санал болгодог. Өнөөдрийн дугаарт бид байгууллагын технологийн цогц үйлчилгээг 11 жил хүргэсэн туршлагатай Юнител компанийг онцолж байна.

Юнителийн байгууллагын үйлчилгээг сонгох нэг гол шалтгаан бол интернэтийн хурд юм. Монголд байгаа дата төвтэй интернетийн хязгааргүй хурдаар холбогддог нь гадаадад буй серверүүд рүү холбогдохоос хавьгүй хурдтай байдаг.

Тус компани үүрэн, суурин холбоо, интернэт, IPTV, сансрын холбооны цогц шийдлийг санал болгодгоос Cloud Call Center, Cloud PBX, Data Center, Internet + зэрэг үйлчилгээг нь товч танилцуулъя.

Интернет +

Улам бүр л цахимжиж буй өнөөгийн нийгэмд бизнесээ, үйл ажиллагаагаа цахим орон зайтай болгохгүйгээр амжилт олно гэдэг огт боломжгүй. Найдвартай, хурдтай интернэттэй байснаар харилцаа холбоо тогтоож, үүлэн технологийн төрөл бүрийн үйлчилгээнүүдийг авах боломж бүрдэнэ. Юнителийн хувьд Юнивишнээр дамжуулан байгууллагын интернэтийг хүргэсээр буйг манай уншигчид мэднэ. Тэгвэл тэд интернэттэй холбоотойгоор үүсдэг зохистой хэрэглээ, аюулгүй байдал гэсэн хоёр гол асуудлыг шийдэх хяналттай интернэт (managed internet) буюу Интернэт + үйлчилгээг мөн санал болгож байгаа аж.

Байгууллагуудын нэг том сорилт нь интернэтийн зохисгүй хэрэглээг хэрхэн зохицуулах вэ гэдэг асуудал байдаг. Ажилтнууд ажлын цагаа Фэйсбүүк, Youtube их хэсэж, эсвэл зарим нэг нь Торрентоор кино татаад бусдынхаа интернэтийг удаашруулж, энэ бүхэн байгууллагын бүтээмжийг бууруулж, ихээхэн үргүй зардлыг үүсгэж байдаг. Тэгвэл энэ үйлчилгээгээр дамжуулан тодорхой цагуудад зарим сайтуудыг нээх, ямар сайтуудаар ажилтнууд хамгийн их цаг зарцуулж байгааг харах, чухал файлуудыг хамгаалж гадагш гаргахгүй болгох гэх мэтээр зохицуулалт хийж болох аж.

Интернет + үйлчилгээтэй танилцах

ДАТА ТӨВ

Дататай хэн сайн харьцана, хэн сайн боловсруулна, тэр компани ирэх 10 жилд бизнесийн өрсөлдөөнд тэсэж үлдэж чадна. Ямар ч байгууллагад тоо баримт, дата гэдэг нэн чухал, найдвартай хадгалах ёстой. Байгууллагууд өөрсдөө сервер аваад байршуулж болох ч серверийн ажиллагаа нь найдвартай тог, хөргөлтийн систем, нөөц батерей, харуул хамгаалалт гэх мэт нарийн стандартыг, өөрөөр хэлбэл нөөц их шаарддаг. Тийм ч учраас датагаа нөөцлөхдөө сарын хураамж төлөөд үүлэн байдлаар сервер ашиглах нь хамгийн оновчтой сонголт болоод байгаа юм.

Юнителийн хувьд нөөц интернетийн гарц, 24 цагийн хяналт, тусламж үйлчилгээ, найдвартай цахилгаан тэжээлийн үүсгэвэр, дата төвийн хөргөлт бүхий дата төвийг санал болгодог.

Дата төвийн үйлчилгээтэй танилцах

БАЙГУУЛЛАГЫН УТСАН ХАРИЛЦАА БУЮУ Cloud Call center, cloud Pbx

Утсан харилцаа бол аливаа байгууллагын үйлчилгээний чухал бүрэлдэхүүн хэсэг.
Компаниуд, байгууллагууд холбогдох хэсэг дээрээ тавьсан хувийн 2-3 дугаар нь байнга, найдвартайгаар дуудлага хүлээн авна гэсэн баталгаа байдаггүй, тайлан гаргадаггүй нь түгээмэл үзэгдэл байдаг. Харин энэ мэргэжлийн бус байдлыг таслан зогсоох алхам бол байгууллагын дугаар, түүнийг дагалдах үүлэн технологид суурилсан лавлах төвийн Cloud Call Center үйлчилгээ юм. Энэ үйлчилгээ нь хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн дуудлага бүрийг алдахгүй хүлээн авах, ярих асуудлаар нь салаалуулах, автомат хариулагчтай болгох гэх мэтээр байгууллагын бүтээмж, үр ашигтай байдлыг их хэмжээгээр нэмэгдүүлдэг.

Мөн зарим байгууллагуудад дотуур холбоо шаардлагатай болдог. Үүнийг PBX төхөөрөмж аваад шийдэж болох ч зардал ихтэй. Cloud PBX-ийг ашигласнаар байгууллагууд нэг л дугаараар дуудлага авч, дотроо богино дугаараар дуудлага хийж, харилцаа хялбаршдаг.

Cloud Call Center үйлчилгээтэй танилцах

Найдвартай байдал. Байнгын үйлчилгээ. Мэргэжлийн баг. Стратеги.

Мэдээллийн технологи бол өнөө цагт аливаа бизнесийн амин чухал хэсэг. Гэтэл ихэнх компани, байгууллагууд мэдээллийн технологийг ийм чухал гэдгийг нь ойлгохгүй, магадгүй шаардагдах хөрөнгө оруулалтаас нь үүдэн ойлгохыг хүсэхгүй явсаар байна.

Утас, интернэт, програм хангамж, дата хадгалалт гэх мэт технологийн үйлчилгээг уян хатан үнэ төлж, өөрийн хэрэгцээнд тохируулан ашиглах нь давуу талуудыг байгууллагад үүсгэх болно. Ингэхдээ аль болох нэг газраас цогцоор нь авбал олон газартай харилцах түвэг чирэгдлийг арилгахаас гадна үнийн хувьд ч хэмнэлттэй юм. Та бүхэн байгууллагынхаа харилцаа холбоо, технологийн хэсгээ үр ашигтайгаар удирдъя, тоо баримт, датаг хангалттай сайн бүрдүүлье, улмаар бүтээмжээ нэмэгдүүлэн, ашиг орлогоо нэмэгдүүлье гэвэл мэргэжлийн байгууллагаар аутсорс хийлгэхийг зөвлөе.

11064   1


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.