Мэдүүштэй   01 сарын 04, 2018

Мэдүүштэй: 2017 онд интернет хэрэглэгчдийн анхаарлыг хамгийн их татсан 7 нийтлэл + 3 видео

2017 онд цахим орчинд хамгийн олон хүнд хүрч, олон уншигчид таалагдсан шилдэг нийтлэлүүдээс бид онцлон хүргэж байна. Сонирхолтой санагдсан контентуудаа оффлайн орчинд уншихаар хадгалан авч, дараа нь тухтай уншихыг санал болгодог Pocket-ийн шилдгүүдийн жагсаалттай танилцана уу. Энэ апп-ийн хэрэглэгчдийн дийлэнх нь урт контент унших хандлагатай, тогтмол уншдаг,  харьцангуй бүтээлч хэрэглэгчид байдаг учир танд заавал санал болгох учиртай хэмээн үзсэн юм. 

The atlantic: Ухаалаг утас бүтэн үеийг устгаж байгаа гэж үү?

Бидний хамгийн дуртай сурвалжуудын нэг The Atlantic-ийн 8-р сард нийтэлсэн "Ухаалаг утас бүтэн үеийг устгаж байна уу?" гэсэн нийтлэл Pocket-д хамгийн их хадгалагдсан нийтлэл болжээ. Ухаалаг төхөөрөмжүүд бидний өдөр тутмын амьдралд хүч түрэн орж ирж буй энэ үед тоо баримт, судалгаан дээр үндэслэн олон хүмүүсийн толгойны өвчин болж буй "хэт хамааралтай байх" өвчний талаар энэ нийтлэл хөндсөн юм.

БҮТНЭЭР УНШИХ

Waitbutwhy: Neuralink ба тархины шидэт ирээдүй

Интернетийн хамгийн алдартай блогуудын нэг WaitButWhy-ийн энэ нийтлэлээс олон хүн Элон Маскийн ээлжит галзуу санааг ойлгосон байх. Тэдгээрийн нэг нь би өөрөө. Элон Маскийн үүсгэн байгуулсан тархинд электрод байршуулах замаар доторх мэдээллийг нь хуулах, компьютертэй холбох технологи хөгжүүлэгч Neuralink-ийн талаар илүү ихийг мэдэж аваарай.

БҮТНЭЭР УНШИХ

The Atlantic: Манай гэрийн боол

The Atlantic-ийн өөр нэг сонгодог бүтээл. Магадгүй өнгөрсөн жил нийтлэгдсэн хамгийн самсаа шархируулам гунигт түүх ч байж мэднэ. Гол дүр Лолагийн амьдрал өнгөрсөн зуунд эрх чөлөө, илүү дээр амьдралыг эрэлхийлэн шинэ тивд ирсэн сая сая хүмүүсийг төлөөлөх мэт. Өнгөрсөн 3-р сард таалал төгссөн Пулицерийн шагналт нэрт сэтгүүлч Алекс Тайзоны бичсэн энэхүү тэмдэглэлийг монгол хэл дээр эндээс уншаарай.

БҮТНЭЭР УНШИХ

QZ: Бүх амжилттай хосын харилцаа яг ийм л учраас амжилттай байдаг

Хэрхэн аз жаргалтай гэр бүлийг бий болгох вэ? Сая долларын асуулт ч байж мэднэ. QZ-ийн Марк Мэнсон гэрлэлтээ батлуулснаас хойш 2 долоо хоногийн дараа өөрийн цуглуулсан ажиглалтууд, уулзалтууд, салбарын олон мэргэжилтнээс авсан зөвлөгөөнүүд дээрээ үндэслэн энэхүү нийтлэлийг бичжээ. Нийт АРВАН ХОЁР ширхэг зөвлөгөө байгаа. Хайр гэдэг тэвчээр хэмээн энэ нийтлэлийг онцлон тэмдэглэсэн нь санамсаргүй хэрэг биш байх. Тэвчээртэй уншиж дуусгаарай.

БҮТНЭЭР УНШИХ

THE NEW YORKER: Яагаад баримтууд бидний бодлыг өөрчилдөггүй вэ?

2015 оны Пулицерийн шагналт сэтгүүлч Э.Колбертийн бичсэн энэхүү тэмдэглэл таны тархины ажиллагаа, шийдвэр гаргалтын талаарх үзэл бодлыг өөрчилж ч мэднэ. Энэ нийтлэл өнгөрсөн жил гарсан "The Enigma of Reason" номын тойм, тэмдэглэл хэлбэртэйгээр бичигджээ.

БҮТНЭЭР УНШИХ

NYMAG: АМЬДРАХ БОЛОМЖГҮЙ ДЭЛХИЙ

Бидний кино, зөгнөлт зохиолоос л үзэж мэдэрдэг дэлхийн төгсгөл хэзээ ирэх вэ? Бидний төсөөлж байгаагаас хавьгүй ойрхон ирсэн аюулын талаар NYMAG өнгөрсөн 7-р сарын дугаартаа онцолжээ. Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн бодит үнэнийг бодит баримтууд дээр тулгуурлан анхааруулсан нийтлэл.

БҮТНЭЭР УНШИХ

Guardian: Ажиллах шаардлагагүй амьдралыг төсөөлөхүй

Технологийн дэвшил биднийг улам тодорхойгүй ирээдүй рүү хөтөлсөөр. Хиймэл оюун, робот, их тоон өгөгдөл бидний амьдралыг улам хөнгөвчилж, зарим үед "ажиллах ч хэрэггүй" нийгмийг бүтээж буй мэт. Тэгвэл хүн төрөлхтөн амьдрахын тулд хөдөлмөрлөх шаардлагагүй болчихвол яах вэ? Айсуй ирээдүйн талаар Guardian ийн бичиж байна.

БҮТНЭЭР УНШИХ

2017 оны онцлох видео

Дэлхийн түүхийг 20-хон минутанд ийм "хөгжилтэй" бөгөөд үзүүштэй, мэдлэг өгөхүйц байдлаар тайлбарласан ийм видеог та өмнө нь үзээгүй.

Биткойны талаар сонссон л биз дээ? Сонирхож нэг ч гэсэн мэдээ уншсан байх. Гэхдээ энэ цахим мөнгө яг хэрхэн ажилладаг тухай сонирхож үзсэн үү?

Энэ видеог заавал үзэх хоёр л шалтгаан хэлье. 1. Жим Кэрри. 2. Vimeo-ийн 2017 оны шилдэг видео. ОК!

Pocket-ийн 2017 оны шилдэг нийтлэл, видеоны жагсаалттай дэлгэрэнгүйгээр эндээс танилцаарай.

21829   1


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.