БАЙГУУЛЛАГЫН СОЁЛЫН ДОВТОЛГООНЫ ТУХАЙД

Бид энэ дөрөвдүгээр сарыг "Байгууллагын соёлын довтолгоо"-ны сар болгон зарлаж, энэ сэдвээр төрөл бүрийн нийтлэл контент бэлдэхээр шийдсэн билээ.

Байгууллагын соёл гэдэг бол багийн гишүүн бүрийг сурган хөгжүүлдэг, өөриймшүүлэн байгууллагын төлөө цохилох зүрхтэй болгодог, хамт олныг нэгтгэдэг, байгууллагыг байгууллага шиг байлгаж бусдаас ялгаруулдаг, байгууллагын амжилтад хөтөлдөг хамгийн гол хүчин зүйлсийн нэг юм. Байгууллагын соёлыг баримталдаг үнэт зүйлс, ажиллах арга барил ба дэг журам, хүний нөөцийн бодлого, ажиллах орчин зэрэг олон зүйлсийн нийлбэр гэж ойлгож болно. Байгууллага соёл нь сайн ажилтнуудыг тогтоон барихад цалингаас ч илүү чухал гэгддэг.

Тэгэхээр бид энэ сарыг байгууллагын соёлыг бүрдүүлэгч хүчин зүйлсийг тал талаас нь тайлбарлан таниулж, мэдүүштэй жишээнүүдтэй хамтатгах болно. Үүний нэг хэсэг болгон "Улаанбаатарын хамгийн таатай оффисууд" төслийг танилцуулж буйг хүлээн авна уу.

УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИСУУД

https://unread.typeform.com/to/ErhImK Энэ холбоосоор орж та санал болгоорой!

Хүмүүс өдрийн тал буюу талаас ч их цагийг оффис дээр өнгөрүүлдэг болохоор оффисын тав тух, загвар шийдэл гэдэг сэтгэл санаанд нь, амьдралынх нь чанарт томоохон нөлөө үзүүлдэг билээ. Тиймээс Inc сэтгүүл жил бүр "World's Coolest Offices" жагсаалтыг гаргаж, оффисын дизайны өвөрмөц, дэвшилтэт шийдлээр ажилтнуудынхаа бүтээмж, сэтгэмжийг нэмэгдүүлдэг компаниудыг багтаадаг байна.

Бид энэхүү жагсаалтаас санаа авч, Улаанбаатарын хамгийн таатай оффисуудыг танилцуулахыг, ажилтнууддаа санаа тавьдаг байгууллагуудыг алдаршуулахыг хүссэн юм. Бид эдгээр таатай оффисуудыг сонгохдоо оффисынх нь загвар шийдэл, тав тухыг харахаас гадна ажилтнуудаа хөгжүүлэх, урамшуулахад чиглэсэн шинэлэг, хэрэгцээт санал санаачилгуудыг гаргадаг эсэхийг нь харгалзах болно.

Бид Улаанбаатарын таатай оффисуудыг өөрсдөө судалж байгаагаас гадна уншигчдаасаа үнэ цэнтэй мэдээлэл хүлээн авч байна.

Хэрвээ та өөрийн байгууллагыг таатай оффистой, ажиллахад таатай газар гэж үздэг бол, эсвэл зочилж байсан, хамтарч байсан байгууллагуудаа таатай оффистой гэж итгэдэг бол бидэнтэй 4 сарын 30-ны өдрийг хүртэл хуваалцаарай.

Улаанбаатар таатай оффисуудын жагсаалтыг бид 5 дугаар сарын эхээр танилцуулах болно.

Inc сэтгүүлээс гаргадаг оффисуудын жагсаалттай танилцах:
Unread: INC Дэлхийн шилдэг оффисууд 2017
Unread: INC Дэлхийн шилдэг оффисууд 2016