Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Номын тухай   07 сарын 28, 2018

Unlock Podcast #38: Daniel Pink-ийн "When" номын тухай

Бид бүхний ажил амьдралыг эмх замбараагүй болгож эсвэл цэгцэд оруулах хүчтэй "цаг хугацаа" гээч хэмжигдэхүүнийг олон өнцгөөс нь харж, судалж, таньж чадсан алдарт зохиолч Даниел Пинкийн "When: The Scientific Secret of Perfect Timing" уран бүтээлийг подкастын 38 дахь дугаартаа та бүхэндээ хүргэж байна.

Бид аливаа зүйлийг цагт нь, хоцроолгүй, хойш тавилгүй хийх нь хамгийн чухал гэдгийг мэддэг ч цаг хугацааны мөн чанарыг, үр дагавруудыг хангалттай сайн ойлгож, таниагүй байдаг. Цаг хуваарилалт, зохицуулалт нь өөрөө маш нарийн урлаг бөгөөд тус санааг өөрийн амьдралын туршлага болон 700 гаруй судалгаан дээр үндэслэн баталсан хүн бол Даниел Пинк юм. Уламжлал ёсоор зохиолчийн намтрыг товчхон хүргэхэд, Пинк нь Yale-н их сургуульд хуулиар докторын зэрэг хамгаалсан нэгэн. Одоогоор 6 ном гаргаад байгаа бөгөөд тэдгээр нь нийтдээ 35 хэл дээр орчуулагдаж 2 сая гаруй хувь борлогджээ. Түүний ном, бүтээл туурвих хүсэл эрмэлзэл нь хуульч мэргэжлээрээ ажиллах боломжийг олгоогүй хэдий ч тэрээр АНУ-н дэд ерөнхийлөгчийн илтгэлийн үгийг бичиж ирсэн түүхтэй.

Өнөөдөр танилцуулж буй ном сэтгэл судлалын салбарыг цочроож, олон хүмүүсийн амьдралын хэмнэлийг өөрчилж чадсанаараа алдартай. Та дараах асуултуудыг магадгүй өөрөөсөө байнга асуудаг байх. Хүнтэй хэзээ илүү дотносох эсвэл гэрлэх хамгийн тохиромжтой үе хэзээ вэ? Яг хэдийд бизнес эхлүүлж эсвэл өөрсдийн хүсэл мөрөөдлөө биелүүлэхийг зорьвол хамгийн оновчтой бөгөөд боломжтой байдаг юм бэ? Ингээд бодоод байвал асуултууд дуусахгүй. Харамсалтай нь бид шийдвэр гаргахдаа мэдрэмж хийгээд өөрийн болон бусдын туршлагад тулгуурлан баримжаалан "зөв таах" зэрэгт л даатгадаг. Гэтэл уг асуудал нь мэдрэмж, таамгаас гадна бүхэлдээ шинжлэх ухаан гэдгийг Даниел Пинк "When: The Scientific Secret of Perfect Timing" номондоо тодоор батлан харуулжээ.

Тус ном нийтдээ гурван бүлэгт хуваагдсан нь учиртай. Эхний бүлэгт хүний биологийн цагийн тухай дэлгэрэнгүй бичсэн сонирхолтой судалгаа байх агаад дараагийн 2 ба 3 дугаар бүлэгт тэрхүү биологийн цагийг илүү нарийвчлан задалж, та бид амьдралдаа хэрхэн зөв аргаар хэвшүүлэх мэдээллүүдийг багтаажээ.

Та бүхэн уг номын талаар илүү дэлгэрэнгүйг дараах сонирхолтой ярианаас сонсоорой.

17749   0


НИЙТЭЛСЭН:

Zack Batzaya

Нийтлэлд оролцсон:

Tsenguun Chinzorig




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.