Дэлхийн 30 гаруй хотод нэгэн зэрэг зохиогддог, медиа, маркетинг, технологийн салбарт ажиллаж буй мэргэжилтнүүдийн хуран чуулдаг Social Media Week (SMW) чуулганыг Unread, Филиппиний Montgomery Fitch компаниуд хамтран Улаанбаатар хотноо анх удаа албан ёсны эрхтэйгээр зохион байгуулах гэж байна.

SOCIAL MEDIA WEEK: Медиа, маркетинг, технологийн огтолцол

Интернэт, технологи хурдацтай хөгжиж сошиал медиа бидний амьдралын салшгүй нэгэн хэсэг болж, тэр чинээгээрээ нийгэмд томоохон нөлөг үзүүлж буй. Сошиал медиа бидэнд олон давуу талыг үүсгэж буй ч нөгөө талаараа мэдээллийн урсгал хэт хурдсаж, хэт их мэдээ шүүлтүүргүйгээр цацагдах болсоноор нийгэмд олон төрлийн үл ойлголцлыг үүсгэх болов. Сошиал медиагийн анхны зорилго нь хүмүүсийг талцуулах, үл ойлголцолд хөтлөх биш, ойртуулах, нэгтгэхэд чиглэж байлаа. Анхандаа сошиал медиагийн эрхэм зорилго, суурь санаа нь коммюнитиг ойртуулах, мэдээллийн урсгалыг сайжруулах байсан мэт. Хэрвээ бид эдгээр сөрөг талыг багасгаж чадах юм бол сошиал медиагаас маш олон давуу талыг үүсгэх учиртай. Тийм ч учраас энэ жилийн арга хэмжээ дэлхий даяар Closer буюу “Илүү ойр” сэдвийн дор явагдах гэж байна.

Сошиал медиаг хэрхэн үр ашигтай хэрэглэх вэ? Бизнестээ яаж бүрэн дүүрэн ашиглах вэ? Хэрхэн амжилттай брэндүүд шиг сошиал медиагаа хөгжүүлэх вэ? Сошиал медиаг яаж гол зэвсгээ болгох вэ? зэрэг олон асуулт таны толгойд эргэлдэж байж магадгүй. Тэгвэл энэ л асуултуудад хариулт өгөхөөр Social Media Week зохион байгуулагддаг.

30 гаруй хотод нэгэн зэрэг зохион байгуулагддаг уг үйл ажиллагаанд дэлхий даяар 50 мянга гаруй оролцогч, 10 мянга гаруй илтгэгч оролцдог гэсэн тоо бий. Нью Йорк, Лос Анжелес, Лондон зэрэг томоохон хотуудыг энд онцолж болох бөгөөд дунджаар хоёр мянга орчим оролцогч тус хотуудын Social Media Week-д оролцож байна. Мөн Facebook, Twitter, Google, Samsung, Sony, Ford зэрэг алдартай брэндүүд уг үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог.

Дээр дурдсанчлан SMW арга хэмжээг гайхалтай илтгэгчидгүйгээр төсөөлөхийн аргагүй. Өнгөрсөн жилийн арга хэмжээнд л гэхэд Buzzfeed-ийн үүсгэн байгуулагч Жонна Перетти, Нью Йорк Таймс компанийн захирал Марк Томпсон, Facebook-ийн маркетингийн албаны захирал Мишел Клэйн тэргүүтэй шилдэг илтгэгчид оролцож байлаа.

SOCIAL MEDIA WEEK ULAANBAATAR-ИЙН ТУХАЙ

SMW Ulaanbaatar-ийн эхний өдөр сошиал медиа дахь нөлөөтэй хэрэглэгчид, алдартнууд, сошиал медиаг гол талбараа болгосон маркетерууд бүгд цуглаж, сошиал медиагийн ашиг тус, боломжийн тухай хэлэлцүүлэг өрнүүлэн өөрсдийн туршлага, кэйсүүдийг хуваалцана.

Медиа, маркетинги, технологийн салбарт амжилттай яваа бизнес эрхлэгчид, экспертүүд сошиал медиатай холбоотой тун чухал хоёр сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

Хэлэлцүүлэг 1: Сошиал медиагийн нийгэмд үзүүлэх нөлөө буюу талцлыг ойртуулах нь
Медиа салбарынхан, контент бүтээгчид, нийгэмд нөлөөлөгчид сошиал медиагийн хүмүүсийг ойртуулах, нэгтгэхэд чиглэж байсан анхны зорилгыг хэрхэн сэргээх, талцлыг хэрхэн арилгах талаар ярилцана.

Хэлэлцүүлэг 2: Сошиал медиагийн бизнест өгөх үр өгөөж буюу хэрэглэгчдэдээ ойртох нь
Хэрэглэгчид сошиал медиагийн ачаар илүү эрх мэдэлтэй, илүү мэдээлэлтэй, илүү сонголттой болсон. Компани, брэндүүд ч илүү нээлттэй, илүү сайн засаглалтай, хэрэглэгчидтэйгээ илүү дотно болсноор илүү үр ашигтай, илүү үнэ цэнтэй үйл ажиллагаа явуулах боломжтой боллоо. Сошиал медиагийн бизнест өгч буй үр өгөөж, үнэ цэнийг өнөөгийн нөхцөл байдал, тренд, хэрэгслүүдтэй уялдуулан хэрхэн бүр сайжруулж болох талаар топ маркетерууд, удирдах ажилтнууд, судлаачид ярилцах болно.

"Би хэрхэн ажилладаг вэ?" шууд ярилцлага
SMW UB-ийн эхний өдөр тайзнаа хийгдэх "Би хэрхэн ажилладаг вэ?"ярилцлагын зочноор CallPro-ийн үүсгэн байгуулагч, FARO сургалтын төвийн захирал, комедиан Б.Идэр-Од оролцоно. Монголын цахим ертөнцийн хамгийн эерэг, нөлөөтэй хэрэглэгчдийн нэг тэрээр ажлын арга барил хийгээд эрхэлж буй ажлууддаа сошиал медиаг ажил амьдралдаа хэрхэн ашигладаг, ямар арга стратеги баримталдаг талаараа хуваалцах юм.

Лекц, сургалт, семинарууд
Харин хоёр дахь өдөр нь Улаанбаатар хот даяар хэд хэдэн байршилд SMW-ийн салбар эвентүүд буюу сошиал медиа, маркетингийн сэдвүүдээр сонирхолтой сургалт, семинарууд, шинэ бүтээгдэхүүний танилцуулга, үзэсгэлэн болох юм. Тус хоёр өдрийн арга хэмжээнд нийт 1000 гаруй оролцогч, 20 гаруй зочин илтгэгч хүрэлцэн ирнэ.

Insight Lab - Шинэ мэдээллийг нэг дороос : Медиа, маркетинг, технологийн салбарт ажилладаг мэргэжилтнүүд, байгууллагууд сошиал медиа тренд, технологийн чиг хандлагын талаар өөрсдийн туршлага, судалгаа, кейсүүдийг хуваалцаж, шинэ санаа, шинэлэг мэдээллийг түгээх болно.

Skills Market - Ур чадвараа ахиулъя гэвэл: Монголын хамгийн шилдэг маркетерууд, маркетингийн агентлагууд сошиал медиа платформууд дээр өөрийгөө болон байгууллагаа зөв зүйтэй, үр дүнтэйгээр таниулан сурталчлахад туслах ур чадварын семинарууд салбарын экспертүүд орох болно.

Master class - Эрхэлсэн ажилдаа мастер болмоор байна уу? : Сошиал медиа болон маркетингийн нарийвчилсан мастер сургалт, семинаруудыг гадаад дотоодын шилдэг экспертүүд удирдан явуулна.

Influencers’ Networking Night - “Сошиал нөлөөлөгчид”-тэй танилцах үдэш : Сошиал медиагийн хамгийн нөлөөт эрхэмүүд энэ үдэш цуглаж, өөрсдийн туршлага, кэйсүүдийг хуваалцаж, чөлөөтэй яриа өрнүүлнэ.

SMW Ulaanbaatar арга хэмжээнд урилгаар Linkedin-ийн Зүүн Өмнөд Ази дахь оффисийн мэргэжилтнүүд хүрэлцэн ирж, сургалт семинарууд орно гэдгийг дуулгахад таатай байна.

Дэлхийд алдартай энэхүү арга хэмжээнд оролцож сошиал медиа дахь өөрийн байр суурь, нөлөөг нэмэгдүүлэх боломжийг бүү алдаарай.

Тасалбар худалдан авах: www.shoppy.mn/smw

Фэйсбүүк хуудас: https://www.facebook.com/events/627448420988795/