Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Techworm   07 сарын 30, 2019

Апп тойм: Таныг инстаграмаа үр дүнтэй, гоё хөтлөхөд туслах 4 апп

Өдгөө бид технологийн ачаар өөрсдийгөө төрөл бүрээр, сонирхолтой хэлбэрээр илэрхийлэх боломжтой болов. Тэр дундаа сошиал медиаг онцлох учиртай бөгөөд бид үүний ачаар өөрсдийгөө, мөн бусдыг ч шинээр таньж мэдэх болсон билээ. Сошиал хуудсуудаа сонирхолтой, сайн хөтлөх нь олон боломжид хөтөлж байна. Өнөөдрийн нийтлэлдээ бид таныг Инстаграм дээр загварлаг байлгахад туслах аппуудыг санал болгож байна.

UNUM

Хэрэглээнд нэвтэрсэн он: 2016
Татах: IOS, Android

Ганц энэ апптай байсан ч таны инстаграм хангалттай гоё харагдаж чадна гэдэгт итгэлтэй байна. Учир нь энэ апп инстаграм хөтлөхөд хэрэг болох бүхий л зүйлсийг өөртөө багтаасан. UNUM-ийг ашиглан инстаграмд хийх зургаа янзалж, Feed дээр зохицох эсэхийг урьдчилан харж, мөн постоо хэзээ оруулахаа ч төлөвлөж болно. Үүнийг зөвхөн постондоо ч биш Story-доо ч ашиглах боломжтой. Бас таны инстаграмын хандалтыг тооцоолж, идэвхтэй ашиглагдаж буй хаштагуудыг санал болгох хэсэгтэй. UNUM нь давхар веб хувилбартай тул нөүтбүүкнээсээ ч ашигласан ч болох юм.

planoly

Хэрэглээнд нэвтэрсэн он: 2015
Татах: IOS, Android

Энэ апп зөвхөн постуудаа төлөвлөхөд зориулагдсан гэдэг нь нэрээсээ ойлгомжтой байгаа биз. Planoly нь хувь хүнд биш бизнесийн хуудсанд илүү тохиромжтой бөгөөд энэ апп-ийг ашиглан нэг дор арав хүртэлх хуудсыг удирдах боломжтой. Инстаграм дотоод бодлогынхоо хүрээнд өөр аппаар дамжуулан пост оруулахыг зөвшөөрдөггүй хэдий ч Planoly-г зөвшөөрдөг ажээ. Үнэгүй хувилбар нь сард гучин пост оруулах эрхтэй байдаг. Энэ апп-ийн компьютерт зориулсан хувилбар нь маш сайн тул таны ажлыг ихэд хөнгөвчлөх болно.

Preview

Хэрэглээнд нэвтэрсэн он: 2016
Татах: IOS, Android

Энэ апп нь UNUM-тэй адил олон үйлдэлтэй буюу зураг янзалж, яаж харагдахыг урьдчилан харуулж, төлөвлөгөө гаргаж болдог. Одоогийн байдлаар зургаа автоматаар постлох боломжгүй ч гэсэн апп-ийг бүтээгчид энэ тал дээр ажилласаар байгаа гэнэ. Зураг янзлах тал дээр UNUM-ээс олон эффекттэй гэдгээрээ давуу талтай. Инстаграмынхаа ерөнхий дүр зурганд их ач холбогдол өгдөг хүмүүст хамгийн тохиромжтой. Энэ апп-ийг хэрхэн ашиглах талаар зөвлөмж, санаанууд элбэг байдаг тул танд илүү хялбар байх болно.

Feedr

Хэрэглээнд нэвтэрсэн он: 2017
Татах: IOS

Товчхондоо зургуудаа инстаграмд оруулахад яаж харагдах, хэрхэн зохицохыг нь урьдчилан харах зориулалттай апп гэж болно.Энгийн бүтэцтэй бөгөөд Preview, Plan гэсэн хоёрхон хэсгээс бүрдэнэ. Иймд энэ төрлийн апп-ийг анхлан хэрэглэж байгаа хүмүүст илүү тохиромжтой юм.

8593   1


НИЙТЭЛСЭН:

Nominjargal Batkhuyag




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.