Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   08 сарын 09, 2019

Бизнестээ дуут шуудан ашиглах 4 шалтгаан + Үр дүнтэй ашиглах зөвлөмж

"Та дохио дугарсаны дараа дуут шуудангаа үлдээнэ үү" гэх өгүүлбэр танд хэдийнээ танил болсон байгаа биз. Дуут шууданг бид зөвхөн кинон дээрээс л мэддэг байсан үе саяхан. Тэгвэл одоо бид өөрсдөө дуут шуудан үлдээж, түүний соёлын талаар суралцаж явна. Дуут шуудан интернетийн эрин үед ч хүчээ алдахгүй байгаа төдийгүй бизнесийн харилцаанд эергээр нөлөөлсөн хэвээрээ байна. Тиймээс бид дуут шуудан бизнест хэрхэн нөлөөлдөг талаар энэхүү нийтлэлийг бэлтгэлээ.  

Бизнестээ дуут шуудан ашиглаж эхлэх 4 шалтгаан

Харилцагч ч бай, үйлчлүүлэгч ч бай, хэн нэгний утсыг хэрэгцээтэй үед нь авалгүй орхино гэдэг аль аль талдаа таагүй. Ялангуяа бизнесийн харилцаанд мэдээллээс хоцроод зогсохгүй мэргэжлийн бус буюу хариуцлагагүй мэдрэмж ч төрүүлж мэднэ. Завгүй үед утас руу тань залгахад зүгээр л “Уучлаарай, таны залгасан хэрэглэгч ...” гээд тасрах биш “Та дохио дуугарсны дараа дуут шуудангаа үлдээнэ үү” гэж хэлэх нь хүмүүст хавьгүй боловсон санагдах болно. Ингээд дуут шуудангийн үйлчилгээ таны бизнест ямар ямар үр ашгийг үзүүлэх тухай одоо өгүүлье.

1. Үйлчлүүлэгчээ авч үлдэх

Та ямар нэг бараа бүтээгдэхүүн сонирхон тухайн байгууллага руу хандахад хэн ч утсандаа хариулахгүй байвал юу хийдэг вэ? Ихэнх хэрэглэгчид үүнээс болж өөр төстэй газар хайх, эсвэл зүгээр л тухайн зүйлийг авах гэж байснаа мартчихдаг. Харин дуут шуудан үйлчилгээтэй газруудад хэрэглэгч тухайн үеийн мэдээлэл мэдрэмжээрээ асуулт үлдээж, улмаар цаад компани эргэн холбогдож, хэрэглэгчид онцгой мэдрэмж төрүүлэн бараа бүтээгдэхүүнээ борлуулж чадна.

2. Зардлаа танах 

Хэрвээ та зардлаа танахыг хүсэж байгаа бол арай цөөн хүн ажиллуулах нь хамгийн хялбар шийдэл байж болох юм. Танай компани маш их дуудлага авдаггүй л бол заавал хэн нэгнийг дуудлагад хариулуулахаар хөлслөх шаардлагагүй. Оронд нь цөөн ирдэг дуудлагаа ээлжлэн чагнаж, өдөр бүр дуут шуудангаа шалгаж болох юм.

3. үр ашигтай хамтын ажиллагаа

Та дуут шууданг хүлээж авсан даруй харилцагч, хэрэглэгчдэдээ ямар асуудал тулгарсан, юу хүсэж байгааг нь мэдэх боломжтой. Гэхдээ тэр дор нь шууд хариу өгөх шаардлагагүй тул хэсэг хугацаанд хэрэглэгчдэд өгөх мэдээллээ боловсрлуулах боломж гарч ирнэ. Энэ нь аль аль талдаа ашигтай байх нөхцөлийг бүрдүүлнэ.

4. Цаг хэмнэх 

Завгүй амьдралын хэв маяг ноёлох болсон өнөө үед хэрэглэгчийнхээ цагийг хэмнэдэг байгууллага өөртөө давуу талыг үүсгэдэг. Бичгэн харилцаанаас илүү аман харилцаа нь хурдан, хялбар байдаг учир хүмүүс имэйл бичиж суухаас илүүтэйгээр утсаар ярих дуртай байдаг. Харин дуут шуудан үлдээх үед утсаар ярьж байгаагаас ч товч тодорхой ярьдаг тул бага цаг зарцуулдаг байна.

Амжилттай дуут шуудан үлдээх "жор"

Удаан хугацааны туршид дуут шуудан нь бизнес болон албан харилцааны нэгээхэн хэсэг байсаар ирсэн билээ. Дуут шууданг хэрхэн үлдээх нь таны бизнест төдийгүй танд бусдад харагдах байдалд ч нөлөөлнө. Тиймээс амжилттай дуут шуудан үлдээх зөвлөмжийг хуваалцъя.

  • Төлөвлө - Хэн нэгэн рүү залгахаас өмнө ямар зорилгоор залгаж байгаагаа тодорхойлж, яг юу ярихаа төсөөлөн бодоорой. Учир нь залгасан хүн тань утсаа авалгүй, та дуут шуудан үлдээхээс өөр аргагүй болох магадлалтай. Та хэрвээ утсаар ярихдаа сандардаг бол гол санаагаа ганц, хоёр өгүүлбэрт тэмдэглэж байгаад хараад ярьсан ч болно.
    Өөрийгөө танилцуул - Дуут шуудан үлдээхдээ хамгийн түрүүнд өөрийгөө танилцуулах хэрэгтэй. Ингэхдээ өөрийн компанийн нэр, албан тушаал, бүтэн нэрээ хэлж заншаарай.
    Товч бай - Дуут шууданд хэт нарийн болон жижиг сажиг мэдээллүүдийг багтаах шаардлагагүй. Ихэнх хүмүүс дуут шууданг 40 секунд анхааралтай сонсоод, түүнээс хойш залхдаг гэдэг.
    Тод яаралгүй ярь - Ямар нэг үл ойлголцол үүсгэхгүйн үгээ яаралгүй тод, чанга хэлэх хэрэгтэй. Жишээлбэл “нялх” ба “нялах”, “халах” ба “халх” гэх үгс шиг төстэй сонсогддог олон үг байдаг шүү дээ.
    Албаны төгсгө - Яг албан харилцааны имэйл бичиж байгаа юм шиг өөртэй чинь эргэн холбогдох дугаарыг үлдээх хэрэгтэй. Хэрвээ та дуут шуудан үлдээж байгаа хүнтэйгээ нэг их дотно биш бол ярианы төгсгөлд дахин өөрийн нэр албан тушаалаа сануулаарай.

Хэрвээ та дуут шуудан үйлчилгээг сонирхож байгаа бол "Unitel" компани бүх хэрэглэгчийнхээ дуут шуудангийн үйлчилгээний эрхийг идэвхжүүлсэн гэдгийг дуулгахад таатай байна.

5476   0


НИЙТЭЛСЭН:

Nominjargal Batkhuyag




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.