Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох бизнес   09 сарын 09, 2019

Онцлох бизнес: TechStore - Технологийн дэвшлийг таны гарт

Технологийн дэвшил гар утас, компьютероор үл хязгаарлагдан бидний амьдралын салаа мөчир бүрд нэвчиж, цаг хэмнэн ажил хөнгөвчлөх боллоо. Лазераар орчноо мэдэрч өөрөө явдаг автомат тоос сорогч, хогоо дүүрэхээр өөрөө уутаа зангидаад гаргачихдаг хогийн сав гээд саяхан л төсөөлж байгаагүй олон зүйлсийг та бид тун ойрхноос авах боломжтой болсон нь TechStore юм. Тус брэнд гар утас, агаар цэвэршүүлэгч тэргүүтэй хэрэглээ сайтай, шинэлэг тек бүтээгдэхүүнүүдийг албан ёсны эрхтэйгээр оруулан ирж, тун боломжийн үнээр санал болгодог. Бид энэ удаагийн дугаартаа дэлхийн технологийн дэвшлийг хэрэглэгчдийн гарт бодитоор хүргэж буй TechStore-ийг онцлон үүсгэн байгуулагч Б.Энхбаатартай ярилцлаа.

Бизнесийн нэр: TechStore
Хаяг:
MN Tower, 2-р давхарт
Үйл ажиллагааны чиглэл: Гадаад худалдаа
Үүсгэн байгуулагдсан: 2015 он
Үүсгэн байгуулагч: Б.Энхбаатар, С.Баасандорж, Д.Бямбацэрэн
Веб: www.techstore.mn
Цахим хуудсууд:
TechStore (фэйсбүүк), @techstoremongolia (инстаграм)

БИЗНЕСИЙН САНААГАА АНХ ЯАЖ ОЛСОН БЭ?

Миний сонирхлоос эхлэлтэй. Би өмнө нь технологийн компанид ажилладаг байсан юм. Технологийн хорхойгоо дагаад Xiaomi брэндийг анх байгуулагдсан цагаас нь нэлээд сонирхон судалсан. Анхны төхөөрөмжийг нь гармагц л догдлон захиалж байлаа. Хэрэглэж үзсэнийхээ дараа шууд Монголд оруулж ирэхээр шийдэж, хөөцөлдсөөр албан ёсны эрх авч байсан юм. Харин сүүлийн хоёр жил үйл ажиллагаагаа тэлэн, сайн гэж үзсэн Хятадын бусад брэндүүдийг ч гэсэн Монголын зах зээлд оруулж ирж байна. Хятадын технологи өнөөдөр дэлхийд тэргүүлэх түвшинд ирчихлээ. Тиймээс бид зөвхөн Mi-г барилгүй хэрэглэгчдэд олон сонголт өгөх үүднээс TechStore дээрээ өөр олон брэндийг нэгтгэж байгаа юм.

САНХҮҮЖИЛТИЙН АСУУДЛАА ТА БҮХЭН ХЭРХЭН ШИЙДСЭН БЭ?

Хөрөнгө санхүүжилтаа өөрийн хөрөнгөөр шийдэж байсан.

ТАНАЙ БҮТЭЭГДЭХҮҮН, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ОНЦЛОГ ДАВУУ ТАЛУУД?

Бидэнд хэрэглэгчдэд санал болгох олон давуу тал бий. Юуны түрүүнд, манай бараа бүтээгдэхүүнүүд чанартай, хэрэглэгчид ээлтэй байдгийг дурдах ёстой байх. Учир нь бид ямарваа бүтээгдэхүүнийг оруулж ирэхээсээ өмнө өөрсдөө хэрэглэн, туршиж үздэг. Технологийн компаниуд нэг төрлийн бүтээгдэхүүнийг хэд хэдэн янзаар үйлдвэрлэдэг болохоор бид хамгийн сайныг нь олж авахыг боддог.

Хоёрдугаарт, манайд борлогддог шинэлэг бараа бүтээгдэхүүнүүд харьцангуй хямд үнэтэй. Энэ нь Mi брендийн олон загвар гаргах тусмаа тухай бүтээгдэхүүнээ хямдруулдаг онцлогтой холбоотой юм. Манай бүтээгдэхүүнүүд зах зээл дээрх ижил төрлийн бүтээгдэхүүнээс гучаас тавин мянгаар хямд байдаг.

Гуравдугаарт, бид засвар үйлчилгээгээ дэлгүүр дээрээ хамт байршуулсан учир бусад ижил төрлийн газруудыг бодвол хэрэглэгчдэд явдал чирэгдэл багатай, үүний зэрэгцээ өөрсдөө засвар үйлчилгээгээ хийдэг учраас монголд сэлбэг хэрэгсэл олдохгүй гэх зовлон байхгүй. Эцэст нь, манайх хүүгүй зээл болон шуурхай зээл гаргадаг. Бид сүүлийн хоёр жилийн турш Голомт банктай хамтран хэрэглэгчдэдээ хүүгүй зээл санал болгож байна. Өмнө нь зөвхөн гар утсан дээр энэ төрлийн зээлийг өгдөг байсан бол одоо гэр ахуйн электрон бараан дээр хүртэл өгч байна. Харин манай шуурхай зээлийг "Соно" аппаар дамжуулан 5-10 минутын дотор авч болно.

Танайд ямар шинэлэг бүтээгдэхүүнүүд байна вэ?

Манайд олон сонирхолтой төхөөрөмж бий. Товчхон хэдийг нь нэрлэе. Хаана ч аваад явахад тохиромжтой гар утасны жижиг принтер бий. Бас цэнэгээр ажилладаг таглаа нь стакан болдог авсаархан миксер байна. Хүн ойртохоор нээгдэж, хог нь дүүрэхээр уутаа зангидаад гаргадаг ухаалаг хогийн сав сонирхож болно. Лазераар орчноо мэдэрч өөрөө явдаг автомат тоос сорогч бас шинэлэг. Хамгийн гол нь бүх гэр ахуйн хэрэгслийг ганцхан шоогоор удирдах боломжтой. Жишээлбэл, гэрэл нь сэгсэрвэл асдаг, эргүүлбэл тодорч, дөчин таван градуст унтардаг. Зөвхөн шоогоор ч биш, Mi Home аппаар дамжуулан бүх төхөөрөмжөө нэг дор удирдах боломжтой.

ТАНАЙ ОЙРЫН БОЛОН ХЭТИЙН ЗОРИЛГО ЮУ ВЭ?

Бид одоогийн байдлаар Улаанбаатар хотод олон салбар нээхээсээ илүү одоо байгаа салбараа илүү үйлчилгээ сайтай, илүү олон сонголт бүхий бараа бүтээгдэхүүнтэй, бусад өрсөлдөгчдөөс онцлог давуу талууд ихтэй болгохыг эрмэлзэж байгаа. Энэ зорилгодоо хүрсний дараа өөрсдийн гаргасан стандартын дагуу дараагийн салбаруудаа нээх болно. Мөн орон нутагт үйл ажиллагаа явуулахаар зорьж байна. Сүүлд Өвөрхангай, Эрдэнэтэд салбараа байгуулаад ирсэн. Хэтийн зорилго гэвэл Монгол дахь хамгийн шинэ, дэвшилтэт технологиудыг оруулж ирдэг, тун сайн засвар үйлчилгээтэй компани болох. Товчхондоо шинэлэг, хурдтай, инновацлаг компани болохоор тэмүүлж байна.

БИЗНЕСИЙН ҮНЭТ ЗҮЙЛ, БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ?

Бид хэрэглэгчийн эрх ашгийг нэгт тавьдаг. Манайхаас гурван мянга ч бай, гучин сая ч бай, ямар нэг худалдан авалт хийсэн тохиолдолд бид хэрэглэгчийнхээ төлөө л байх болно. Зурагт худалдаж авлаа гэхэд бид зүгээр л гэрт нь оруулаад орхих биш суурилуулж өгдөг. Хүмүүс ямар нэг шинэ технологи аваад ашиглаж чадахгүй байвал бид зааж өгнө, хэрэгтэй зүйлсийг нь татаж өгнө. Хэрэглэгчийнхээ сэтгэл ханамжийг өндөр байлгахын тулд шаардлагатай бүхнийг хийхээр зорин ажиллаж байна.

ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

TechStore-оо л олонд таниулах тал дээр анхааран ажиллаж байна. Яг энэ Show Room-ийг наймдугаар сард нээсэн. Өнөөдөр албан ёсны нээлт нь болж байна. Хэрэглэгчид маань манай дэлгүүрийг мэдчих л юм бол өөр ямар нэг хөшүүрэггүйгээр өөрсдөө ирнэ гэдэгт итгэж байна.

ЭНЭ БИЗНЕСИЙГ ЭРХЛЭХИЙН ЭЕРЭГ ДАВУУ ТАЛ, ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛ?

Би өөрөө технологийн хорхойтон болохоор ажлаасаа үргэлж таашаал авдаг. Хэрэглэгчдэд сайн бүтээгдэхүүн борлуулж, сайн үйлчилгээ үзүүлж байгаадаа сэтгэл өег байдаг. Манай худалдан авагчид дунд технологид хорхойтой хүмүүс нэлээд бий. Тэр хүмүүсийн санал сэтгэгдлийг сонсох боломж олддог нь бас нэгэн давуу тал.

Өндөр технологийн бүтээгдэхүүн худалдаалах үед мэдээж бас хүндрэл бэрхшээлтэй зүйлс гарна. Гэхдээ тэр бүхнийг боломж болгон хараад, улам туршлагажаад явахыг хичээдэг.

ЗАРИМ ХЭРЭГЛЭГЧДИЙН СЭТГЭГДЛЭЭС ХУВААЛЦВАЛ?

Ихэнх хэрэглэгчид маань ямар нэг зүйл худалдан авсан бол дараа нь ах дүү, ойр тойрны хүмүүсээ дагуулж ирдэг. Энэ нь ямар нэг үгээс илүү манай үйлчилгээ, бүтээгдэхүүний чанарыг тодорхойлох болов уу. Хэрэглэгчид маань "Шинээр юу ирсэн бэ" гэж их асуудаг. Тэгээд зорьж ирээд, үзэж байгаад худалдан авдаг. Хэрэглээ талдаа ч, үнийн хувьд ч боломжийн болохоор хүмүүст их таалагддаг байх.

6893   0


НИЙТЭЛСЭН:

Nominjargal Batkhuyag

Гэрэл зургийг:

Б.Хатанбаатар




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.