Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Techworm   11 сарын 08, 2016

Миний хэрэглэдэг аппууд: "Крийтив Партнерс"-ын захирал Т.Энхбаясгалан

Апп тойм булангийн энэ удаагийн зочноор бид Creative Partners компанийн үүсгэн байгуулагч Т.Энхбаясгаланг урилаа. Манай уншигчдын зарим нь түүнийг Presentation.mn-ийг үүсгэн байгуулагчдын нэг гэдгээр мэдэх байх. Сошиал медиа маркетинг, зар сурталчилгааны чиглэлээр ажилладаг тэрээр манай буланд оролцож, апп хэрэглээгээ танилцуулсныг сонирхоно уу.

Нэр: Тунгалагийн Энхбаясгалан
Ажилладаг салбар: Маркетинг
Сошиал хуудсууд: Enkhbayasgalan Paragon

ФЭЙСБҮҮКИЙН АППУУД

Би гар утсандаа фэйсбүүкийн үндсэн апп-ийг ашигладаггүй. Харин Pages, Groups, Ads, Messenger гэсэн дагалдах 4 апп-ийг ашиглаж, цагаа дэмий үрэлгүй үр дүнтэй байхыг хичээдэг.

Pages - Энэ аппаас би өөрийн хөтөлдөг 17 фэйсбүүк пэйжийг удирддаг. Зарим нь өөрийн, зарим нь манай үйлчлүүлэгчдийнх юм. Pages-ийн давуу тал нь хүмүүсийн түгээмэл асуултуудын хариултыг хадгалчихдаг. Тэдгээрээсээ сонгоод хүмүүст хурдан хариу өгдөг нь тун зүгээр. Яваандаа энэ функц нь бүр автомат болно гэж байсан шүү. Мөн пэйжийнхээ ерөнхий статистик, постуудын хүмүүст хүрч байгаа байдал зэргийг харах, Settings-ээ тохируулахад маш хялбар байдаг. Энэ далимд фэйсбүүк пэйж дээр Call Button их чухал байдгийг бизнесүүдэд сануулмаар байна. Энэ тохиргоог оруулж өгвөл танай пэйжээр орсон хүн утас хайж цаг алдахгүй, Call Button дээр дараад шууд танай байгууллагатай холбогдох боломжтой байдаг. Үүнийг гэвч зарим пэйжүүд, бизнесүүд тэр бүр сайн ашиглахгүй байгаа нь анзаарагддаг. Дараа нь аппаасаа хэдэн хүн фэйсбүүкээс шууд залгасныг харж болдог. Татах: iOS, Android

Groups - Миний хувьд 800 орчим группт орчихсон байдаг юм билээ (инээв). Янз бүрийн сонирхолтой группээс ер нь хоцрох дургүй. Эдгээрээс ажлын групп, гэрийн групп, фитнесийн, маркетингийн холбооны гэх мэт 8 группийг Favorites-оо болгосон, хамгийн түрүүнд харж байна. Энэ апп-ийг ашиглахаар танд зөвхөн группуудийн notification л ирнэ. Мөн Discover хэсэг нь таны сонирхлын дагуу шинэ группуудыг санал болгож байдаг. Группуудын Settings-ийг эндээс тохируулахад нэн хялбар. Татах: iOS, Android

Ads - Над шиг маркетингийн ажил хийдэг, фэйсбүүк дээр мөнгө төлж постуудаа "явуулах" хэрэгтэй байдаг хүнд тун чхэрэгтэй апп. Boost-ийг 5 секундэд л хийчихнэ. Доллар бүрээ ямар үр өгөөжтэй зарцуулагдаж байгааг ойлгомжтой харах боломжтой. Өдөр бүрээр, 7 хоног, сараар репорт харах боломжтой байдаг. Үүнийг фэйсбүүкийн үндсэн аппаас харах их түвэгтэй л дээ. Төлбөрийн нөхцөл, картын тохируулгаа амархаан хийчихнэ. Бас boost их хийдэг хүнд фэйсбүүкийн хэрэглэгчийн үйлчилгээтэй шууд утсаар ярих эрхийг нээчихдэг юм байна лээ. Татах: iOS, Android

Messenger - Манай компани харилцагч бүртэйгээ групп чат нээгээд ажлаа ярилцаад явчихдаг. Имэйлээс илүү үүгээр л түлхүү ажил явж байна. Ер нь чат миний фэйсбүүк хэрэглээний 60-70 хувийг эзэлдэг юм байна шүү.

REMINDERS


Reminders бол манай компанийн хувьд Трелло л гэсэн үг. Бараг Треллогоос үр дүнтэй санагддаг. Ажилтан болгон хэдэн зүйлийг хариуцаж хийх, тэр болгоны дуусах хугацааг тавиад Reminders-аа share-лэх буюу хоорондоо холбочихдог. Тэгэхээр тохируулсан хугацаа болоход холбоотой бүх хүнд notification ирнэ. Манай компанийнхан бүгд iPhone ашигладаг болохоор асуудалгүй байдаг юм.

NOTES

Гэр бүлийн бизнес болох фитнес дээрээ Notes-ийг их ашигладаг. Ялангуяа сарын эхний долоо хоногт элсэлт авах үеэр өдөрт бараг 100 дуудлага авна. Залгасан хүний болгоны утсыг, ямар ангид явах сонирхолтой нь хамт Notes дээр тэмдэглэдэг. Энэ нь Notes-оосоо шууд залгах, шууд мессеж бичих (Message, Phone цэсүүд рүү оролгүйгээр ингэх боломжтой байдаг) боломжийг өгдөг. Мөн Bluetooth чихэвч хэрэглэж, утсаар ярихдаа өөр юм хийх боломжийг бүрдүүлдэг. Бас мэдээж Powerbank-аас байнга залгана.

БУСАД

За сүүлийн үед ер нь хийж байгаа бүх ажлынхаа 70 хувийг гар утсаараа амжуулж байх шиг. Ойр зуур постерыг Canva дээр юм уу утасны Powerpoint дээр бэлдчихнэ. Google Map дээр бас бүх очсон газраа Check In хийж тэмдэглэдэг. Тэрэлжид нэг сайхан голын тохой олсон бол тэрийгээ тэмдэглээд дахиад олж очно болно гэсэн үг. Гадагшаа явсан очсон газруудаа бас тэмдэглэнэ. Фитнесээ vMEyeSuper камериар хяначихдаг. Манай фитнес Onefit-ийн гишүүн болохоор утсанд маань бас Onefit Partner-ийн апп бас бий. Мөн урдаас юм худалдаж авах үедээ Alibaba.com, Taobao.com, 1688.com сайтуудын апп-аас үнэ харьцуулж хардаг. Бас англи хэлний хэд хэдэн подкаст, Ted Radio Hour сонсдог юм байна.

23582   2


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.