Монголын харилцаа холбооны салбарт шинэ өнгө төрх, дэвшилтэд технологийн шийдлийг түрүүлж нэвтрүүлсээр ирсэн Юнител групп энэ жил 20 жилийн ойтойгоо золгож байна.
Өнөөдөр буюу 5/14-нөөс эхлэн дижитал орчинд ажиглагдаж буй нууцлаг, минимал дизайн, дараагийн алхам гэх сонирхол өдөөсөн эдгээр агуулгууд нь тэдний түүхэн ойгоо угтсан өөрчлөлт, шинэчлэлт ойрхон ирээд буйг илтгэнэ.
Энэхүү шинэчлэл нь шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний танилцуулгаас хол илүү давсан өргөн хүрээний шинэчлэл байх өндөр магадлалтай. Хэрэглэгч төвтэй шийдэл, гэнэтийн супер бэлгүүд, брэндийн шинэ үеийн илэрхийлэл, урьд өмнө хэзээ ч хийгдэж байгаагүй технологийн эвент зэргийг хүлээж болохоор байна.
Юнител группийн 20 жилийн ой зөвхөн өнгөрснийг тэмдэглэх бус, ирээдүйг эхлүүлэх цэг аж. Тэгвэл тэдний “дараагийн алхам” яг юу вэ? Хэрэглэгчдийн өдөр тутмын хэрэглээнд ямар шинэ боломж, өөрчлөлт авчрах вэ? Юнителийн 20 жилийн ойн баяр түүхэнд үлдэх үү?
Эдгээр асуултын хариуг мэдэхийг хүсвэл бидэнтэй ойр байгаарай. Юнител группийн дараагийн 20 жилийг тодорхойлох алхмыг хамтдаа гэрчилцгээе.
Эдгээр асуултын хариуг мэдэхийг хүсвэл бидэнтэй ойр байгаарай. Юнител группийн дараагийн 20 жилийг тодорхойлох алхмыг хамтдаа гэрчилцгээе.

Сэтгэгдэл бичих

